БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЗЭЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХУУЛЬ БУСААР АШИГЛАН ЗЭЭЛ ГАРГУУЛЖЭЭ


Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 41 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал:

- Дорноговь аймгийн прокурорын газраас “Г” хадгаламж зээлийн хоршооны Дорноговь аймаг дахь салбарын зээлийн мэргэжилтэн У.Н нь ажил үүргийнхээ дагуу олж авсан иргэний мэдээллийг ашиглан зээл гаргуулсан гэх хэрэгт хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлал, хамгаалалтыг сайжруулах, эрсдэлийн үнэлгээг гаргаж ажиллах талаар хадгаламж зээлийн хоршоонд;

 - Чингэлтэй дүүргийн прокурорын газраас дүүргийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн сурагчид сургууль дотор хоорондоо маргалдан, зодолдсон гэмт хэрэг гарсантай холбоотойгоор сурагчдад хууль тогтоомжийн талаар мэдээ, мэдээлэл өгч, эерэг нөлөөллийн ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар тус сургуулийн захиргаанд;

- Тээврийн прокурорын газраас хийсэн “зам тээврийн ослоос шалтгаалж хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл”-ийн судалгааг үндэслэн дээрх төрлийн гэмт хэрэг хамгийн их бүртгэгдсэн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тус тус прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүргийг хуулиар хүлээдэг байна.  


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 22 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 2026/11/13
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 2026/11/13
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 2026/11/13
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11