БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ирэх онд Боловсролын яам төслүүдээ ₮473 тэрбумаар санхүүжүүлнэ


Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр боловсролын салбарт 1,330.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 190 төсөл арга хэмжээг 472.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталжээ. Төсвийн урсгал зардлыг бууруулсан эх үүсвэрээр сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг, цэцэрлэг болон гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10 тэрбум төгрөгийг зарцуулахаар нэмж тусгалаа.Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:

  • Сургууль - 79 /39,670 хүүхдийн суудал/
  • Цэцэрлэг - 60 /9435 хүүхдийн ор/
  • Цогцолбор 6 /1680 хүүхдийн хүчин чадал/
  • Дотуур байр - 16
  • Спорт заал - 9
  • Их, дээд сургуулийн барилга - 4
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага - 4
  • Бусад – 4 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төсөвлөөд байна.

Түүнчлэн:

  • Дотуур байрны хүүхдийн хоолны зардал ахлах ангид 4300 байсныг 6500 төгрөг, дунд болон бага ангид 4000 байсныг 6000 төгрөг болгон нэмэгдүүлэх төсвийг батлуулав.
  • Үдийн хоолны хувьд нэг хүүхдийн хоолны түүхий эд материалын зардал 1500 төгрөг байсныг 2400 төгрөг болгож нэмэгдүүлэхээр төсөвлөлөө. Мөн ирэх онд хоолны түүхий эд материалын ханган нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох, цаашлаад хүнсний хувьсгал болон шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд малчдын гараас чанарын шаардлага хангасан түүхий эдийг худалдан авах тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна.
  • Боловсролын зээлийн сангийн батлагдсан төсөвт багтаан хяналтын тоог нарийн тооцож тогтоох, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжих эх үүсвэрийг 30.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боллоо.
  • Ерөнхийлөгчийн хориг, төсвийн алдагдлыг бууруулах төсвийн тодотголтой холбоотойгоор анх батлагдсан дүнгээс багш, ажилчдын цалин болон нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлууд буураагүй.

Салбарын хэмжээнд 2025 оны батлагдсан төсөв анх өргөн барьсан төсвөөс 3.6 хувиар буурч байгаатай холбоотойгоор Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ, хувь хүнд чиглэсэн зардлууд болон боловсролын салбарын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээний зарим зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд уян хатан зохицуулалт хийн шийдвэрлэх боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа 3 минутын өмнө
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 2 цагийн өмнө
Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял шийтгэжээ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй 7 цагийн өмнө
Х.Нямбаатар сонордуулга гаргажээ. 7 цагийн өмнө
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ 7 цагийн өмнө
Халиун бугын эврийг тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатар марафон 2026” талаар мэдээлэл өгнө 8 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА Өчигдөр
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна Өчигдөр
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Өчигдөр
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ Өчигдөр
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно Өчигдөр
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА Өчигдөр
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ Өчигдөр