БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нэгдүгээр сард зарим нутгаар цас их орно


Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр ирэх 2025 оны нэгдүгээр сард баруун болон төвйин аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна.

Хур тунадас баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох бол хоёрдугаар сард баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Увс, Завханы нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Гуравдугаар сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.

Нэгдүгээр сарын агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх бол сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Хоёр дугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун, Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас (цас) Завханы нутаг, Увсын ихэнх, Говь–Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн ихэнх, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Харин гуравдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21