БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг БНСУ-д тэмдэглэн өнгөрүүллээ


БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд С.Сүхболдын хувьд энэ сарын эхний өдрүүд бол тус улсад суралцагч монгол оюутан залуус, ажиллаж хөдөлмөрлөгч иргэд тэдний хүүхэд, багачуудад Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн түүхэн ойн ач холбогдлыг танилцуулсан долоо хоног байлаа. Амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний ням гаригт ч БНСУ дахь хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйн “НАМҮ” төвийн үсэглэлийн баярыг Элчин сайдын яамны байрнаа зохион байгуулжээ. 2023 онд байгуулагдсан “НАМҮ” төв бол тус улсад амьдарч буй монгол хүүхэд, залуус, гэр бүлд боловсрол, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг ТББ. Элчин сайд С.Сүхболд “Үсэглэлийн баяр бол хүн бүрийн мартагдашгүй дурсамж байдаг…” гээд тус улсад амьдарч буй монгол хүүхдүүддээ эх хэлээрээ сурч, боловсрох үүд нээх зорилгоор Монгол сургууль шинээр байгуулах судалгаа, санаачилга эхлүүлсэнээ танилцуулан, хүүхдүүдийн аав ээж гэр бүл болох иргэдэд тулгамдаж буй бусад асуудалд анхаарч, ажиллаж буйгаа мэдээлэв. Үсэглэлийн баярт 50 орчим монгол хүүхэд, багачууд эцэг, эхийнхээ хамт оролцож, төрийн дууллаа эгшиглүүлэн, цагаан толгойн 35 үсгээ дуудаж, “Есөн эрдэнийн орон” шүлэг уншиж, хөгжилдөн баярлалаа.



Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн түүхэн ойн талаар Ёнсэй их сургуульд 12 дугаар сарын 2-нд, Сөүлийн Үндэсний Их сургуульд 3-нд, Кореа Их сургуульд 4-нд, Конгүг Их сургуулийн Монгол оюутнууддаа 5-нд цуврал лекц сонсгон, залуусын санал бодлыг сонссон юм. Лекцийн арга хэмжээ болон оюутнуудтай уулзахынхаа өмнө тухайлбал Конгүг Их сургуулийн Ерөнхийлөгч Пил Вон Жон-той уулзаж, хэлний бэлтгэлээс эхлээд үндсэн ангид суралцаж буй 400 орчим монгол оюутныхаа сургалтын хөтөлбөр, сурах орчин, Монгол Улсын их, дээд сургууль хооронд харилцаа тогтоох, хамтран ажиллах, хөдөө, аж ахуйн чиглэлээр хамтарсан судалгааны боломжын талаар харилцан санал солилцлоо. Конгүг Их сургууль бол 1931 онд байгуулагдсан, хөдөө, аж ахуйн чиглэлийн тэргүүлэх сургууль юм.

Элчин сайд С.Сүхболд Кореа их сургуульд зочлох үеэрээ тус сургуулийн Ерөнхийлөгч Ким Дон-Ун-тай уулзсан. Ким Ерөнхийлөгч монгол оюутнуудын мэдлэг, хичээл зүтгэл, хариуцлагатай чанарыг сайшааж, Солонгос улсын төрийн байгуулалт, иргэдийн оролцоо, хяналттай ардчилсан тогтолцоо, боловсрол, сургалтын салбарт хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, сургалтын орчинтойгоо танилцууллаа. Кореа Их сургууль нь 1905 онд байгуулагдсан, 119 жилийн түүхтэй хувийн их сургууль бөгөөд одоо 300 орчим монгол оюутан хэлний бэлтгэл болон бакалавр, магистр, докторт суралцаж байна.



1885 онд байгуулагдсан, Солонгосын шилдэг Их сургуулийн нэг Ёнсэйн Төрийн удирдлагын сургуулийн захирал Чой Ён Жүн-тэй уулзаж, төрийн албаны шинэчлэлээр туршлага судлах төрийн болон судалгааны байгууллага хооронд уулзалт, сургалтыг ирэх жил зохион байгуулах талаар санал солилцлоо. Энд 130 орчим монгол оюутан олон улсын харилцаа, төрийн удирдлага, Хот төлөвлөлт-барилга чиглэлээр суралцаж байна.

1946 онд байгуулагдсан Сөүлийн Үндэсний Их сургуулийн хэлний бэлтгэл болон Ухаалаг хот төлөвлөлт, түүх, археологи, хууль, эдийн засаг, бизнесийн удирдлага, ойн инженерийн чиглэлээр бакалавр, магистр, докторт 170 орчим оюутан суралцаж байна.

Танилцуулгын дараа оюутан, залуус өөрсдийн сурч буй чиглэлээ товч танилцуулж, сургуулиа төгсөж, эх орондоо буцан сурч мэдсэнээ хэрэгжүүлэх, мэргэжлээрээ ажиллах хүсэлтэйгээ хэлж, гадаадад байх хугацаандаа хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахтай холбоотой зөвлөмж авлаа.
Оюутан, залуус сонирхсон сэдвээрээ тухайлбал, Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа, улс төр дэх эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, суугаа улсад саяны арванхоёрдугаар сарын 3-ны шөнө шиг Онц байдал үүссэн тохиолдолд гадаад иргэдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөх, үйлчлэх эрх зүйн зохицуулалт, цаашид анхаарах зүйл зэргээр асууж, санал солилцлоо. ЭСЯ-ны зүгээс Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн үйл явц, улс төр, нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөө, ач холбогдолыг танилцуулан Солонгосын бусад их, дээд сургууль дахь монгол оюутнуудтайгаа зориулан үргэлжлүүлэн уулзахаар төлөвлөж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ 11 минутын өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО 1 цагийн өмнө
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа 2 цагийн өмнө
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! 3 цагийн өмнө
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО 6 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна 7 цагийн өмнө
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 8 цагийн өмнө
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо 23 цагийн өмнө
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 23 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ 23 цагийн өмнө
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО Өчигдөр
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо Өчигдөр
ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Өчигдөр
САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ Өчигдөр
С.Баярмаа: Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр
Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно Өчигдөр
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлэв Өчигдөр
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ТҮҮХТ 105 ЖИЛИЙН ОЙГООРОО СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА Өчигдөр