БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн төсвийг хуульд заасан хугацаанд нь багтааж, өчигдөр НИТХ-аар баталлаа


Төсвийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотор нийслэлийн төсвийг батлах ёстой. Тус хуулийн хүрээнд өчигдөр НИТХ нээлттэй хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийг баталсан юм.

Нийслэлийн 2025 оны төсөв үндсэн бодлого, чиглэлийн хувьд Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийж, авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх, өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан боловсруулагджээ.
Харин өчигдрийн НИТХ-ын хуралдаанаар хэрэв төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой гэдгийг төлөөлөгчид хэлэлцсэн. Учир юун гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Үүнээс шалтгаалж УИХ улсын төсвийг баталсны дараа нийслэлийн төсвийг батлах уу гэсэн асуудал хэлэлцэгдэж, НИТХ-ын төсөв хэлэлцүүлэх хуралдаан хойшлоод байсан юм. Тэгвэл НИТХ-аар 2025 оны төсвийг өнгөрсөн 7 хоногоос эхлэн хэлэлцсэний эцэст өчигдөр хуулийн хугацаанд нь буюу хуулийг зөрчихгүйгээр арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 4 цагийн өмнө
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 5 цагийн өмнө
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 9 цагийн өмнө
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 9 цагийн өмнө
ЦЕГ: 55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 13 цагийн өмнө
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав Өчигдөр
​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө Өчигдөр
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ Өчигдөр
ХУД авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа Өчигдөр
Эрэн сурвалжлагдаж байсан 100 хүнийг олж тогтоожээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА Өчигдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол болно Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО 2026/11/04
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа 2026/11/04
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! 2026/11/04
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО 2026/11/04