БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТБХ:Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.02/ хуралдаан 14 цаг 56 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжид 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон бөгөөд үүнтэй холбогдуулан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасныг онцлов.

Мөн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлахаар тус тус заасан. Харин Улсын Их Хуралд улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон тохиолдолд Засгийн газар төсвийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэх тусгайлсан зохицуулалт байхгүй тул хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар жилийн төсвийн төслийг Засгийн газар дахин боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төсөлд орон нутгийн шат шатны төсвийг хэлэлцэн батлах хугацааг нарийвчлан тусгах боломжтой эсэх талаар тодруулахад, Сангийн сайд Б.Жавхлан, хуулийн төсөлд тодорхой хугацаа заах асуудлыг олон талаас нь ярилцсан. Дарааллын хувьд улсын төсөв батлагдсаны дараа, аймаг, нийслэл үргэлжлүүлэн сум, дүүргийн төсөв батлагддаг. Гэвч хуулийн хугацаанд төсвөө баталж чадахгүй бол яах вэ гэдэг эрсдэлийг тооцож, ондоо багтааж цаглаврыг батлах зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсантай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах боломжтой, эсэх талаар лавласан. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хүчингүй болгосон тул Засгийн газар төсвийн төслийг шинээр өргөн мэдүүлнэ. Шинээр өргөн мэдүүлсэн нөхцөлд төсвийн хэлэлцүүлэг дөрвөн үе шатаараа явна. Харин үүнд нэг зохицуулалт тусгах шаардлагатай. Төсвийн тухай хуулиар 5 хоногийн зайтай хэлэлцүүлэг хийхээр хуульчилсан байдаг. Төсвийн төслийг дахин хэлэлцэхэд цаг хугацааны хайчинд шахагдсан байгаа тул дээрх зохицуулалтыг нэг удаагийн горимоор өөрчилж, хэлэлцэхгүй бол орон нутгийн шат шатны төсөв хугацаандаа батлагдахгүй байх нөхцөл үүсэж болзошгүй хэмээх тайлбарыг хийсэн.

Харин Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгч хориг тавьсан нөхцөлд Засгийн газарт буцаалгүйгээр хэлэлцдэг хуулийн зохицуулалт оруулж ирэх асуудал нээлттэй үлдэж байгаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх хэсгээр Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсантай холбоотой асуудлыг тодорхой зохицуулсан гэж үздэг хүмүүс бий. Харин зарим хэсэг нь үүний эрх зүйн чадамж сул байна гэдэг. Энэ удаагийн нэмэлт нь Улсын Их Хурлаас төсвийг буцаасан тохиолдолд Засгийн газар хэрхэн дахин өргөн мэдүүлэх вэ гэдэг асуудлыг зохицуулж байгаа. Ер нь цаашид гишүүний асууж буй зохицуулалтыг хуульд  тодорхой тусгах шаардлагатай хэмээн хариулав.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Мөнхсоёл, Б.Заяабал нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь тавьсан  хоригийг Улсын Их Хурал  хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийг хүчингүй болгож байгаа тул дахин өргөн мэдүүлэх шаардлага үүсэж байгаа юм. Тиймээс Төсвийн тухай хуульд ийм шинэ зохицуулалт нэмж буйг дэмжиж байна гэв. Мөн тэрбээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед шинэ зохицуулалтаар өргөн барьсан төсвийн төслийг Улсын Их Хурал хэд хоногийн хугацаанд хэлэлцэн батлах, үргэлжлүүлэн аймаг нийслэл гээд шат шатны төсөв батлах хугацааг цаглаварт тусгах асуудлыг олон талаас нь ярилцах шаардлагатай талаар санал хэлэв.

Эцэст нь Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 19 гишүүний 15 нь буюу 78.9 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ 1 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО 2 цагийн өмнө
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа 3 цагийн өмнө
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! 4 цагийн өмнө
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО 7 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна 8 цагийн өмнө
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 9 цагийн өмнө
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ Өчигдөр
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО Өчигдөр
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо Өчигдөр
ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Өчигдөр
САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ Өчигдөр
С.Баярмаа: Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр
Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно Өчигдөр
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлэв Өчигдөр
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ТҮҮХТ 105 ЖИЛИЙН ОЙГООРОО СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА Өчигдөр