БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Зам, талбайн цэвэрлэгээний компаниуд бэлэн байдалд ажиллаж байна


Хан-Уул дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 12 байгууллагын ажилтан, албан хаагчид арваннэгдүгээр сарын 25-ны 22:00 цагаас эхлэн халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад давсны машинаа байрлуулан, техникийн бэлэн байдлыг ханган жижүүрлэн ажиллаж байна. Энэ талаар “Эко Эрин тохижилт” ХХК-ийн хариуцаж ажиллаж буй талбайд холбогдох албаныхан ажиллалаа.

“Эко Эрин тохижилт” ХХК-ийн ерөнхий менежер Б.Агийванчиг: Манай байгууллага Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтдээ 330 мянган метр.кв талбайг хариуцан ажилладаг. Зориулалтын таван техник, 24 зам талбайн үйлчлэгч сүүлийн 36 цаг тасралтгүй ажиллаж, 18 тонн давс, хоёр тонн бодис цацаад байна. Одоогийн байдлаар автозамын хөдөлгөөн удаашралгүй, халтиргаа гулгаагүй хэвийн үргэлжилж байна.

Морингийн даваа, Айцын давааны замын хөдөлгөөн хэвийн, халтиргаа үүсээгүй бөгөөд явган замын цэвэрлэгээ, давс, бодис цацах ажлууд үргэлжилж байна. Дүүргийн хэмжээнд нийт 127.5 тонн давс, 3 тонн бодис цацаж, 1645.5 тонн давс, 757 тонн бодисын үлдэгдэлтэй байна. Мөн жолоочдыг замын хөдөлгөөнд болгоомжтой, сонор сэрэмжтэй оролцохыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 18 цагийн өмнө
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 20 цагийн өмнө
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 20 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 21 цагийн өмнө
Улаанбаатарт ялимгүй цас орно Өчигдөр
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв Өчигдөр
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна Өчигдөр
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/11/19
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/19
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 2026/11/19
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/11/19
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18