БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГДСЭН СТАНДАРТТАЙ БОЛСНООР ТӨРД ИТГЭХ ИРГЭДИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ


Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны нэгдсэн стандартыг бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газарт “Төрийн албаны үйл ажиллагааны стандартад тавих ерөнхий шаардлага” стандартын төслийн танилцуулга, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг, төрийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, судлаач эрдэмтдийн төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгээр төрийн албаны үйл ажиллагаанд нэгдсэн удирдлага, зохицуулалтыг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн ерөнхий шаардлага (стандарт)-ын төслийг танилцуулах, төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллийн саналыг сонсох, гадаад улс орны төрийн албаны стандартын талаар мэдээлэл солилцлоо.


Энэхүү стандартыг бий болгосноор төрийн албан хаагчийн нэрийн хуудаснаас эхлээд бүхий л үйлчилгээ нь нэгдсэн нэг стандарттай болох юм. Тухайлбал, байгууллагын хаягжилт, албан хаагчийн нэрийн хуудас, угтах үйлчилгээ, төрийн албан хаагч томилогдсон болон шилжин ажиллахад ямар бичиг баримт хүлээлцэх, гадаад дотоод томилолтоор ажиллахад баримтлах зүйлс зэргийг илүү нарийвчилж оруулсан. Мөн уг стандартад төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхэд таатай орчныг бүрдүүлэх, харилцаа хандлага, авч байгаа үйлчилгээ нь чанартай байх талаар тусгасан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 11 цагийн өмнө
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 11 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 12 цагийн өмнө
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 13 цагийн өмнө
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 13 цагийн өмнө
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 15 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна 19 цагийн өмнө
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО Өчигдөр
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө Өчигдөр
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой Өчигдөр
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна 2026/11/16
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна 2026/11/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа 2026/11/16
​ Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх НИЙТИЙН ТӨВ-өөс Цахим орчинд хүүхдээ хамгаалах талаар уриаллаа 2026/11/16
Халамжийн тэтгэвэр 600 000 төгрөг болно 2026/11/16
ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ХЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/16
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД “ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/11/16