БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

СТАНДАРТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛНА


Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг шинэчилсэн найруулж буйтай холбоотойгоор УИХ-ын даргын 84 дүгээр тогтоолоор байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийн анхдугаар хуралдаан боллоо.


Анх 1994 онд Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль батлагдаж, 2003 онд Стандартчилал, тохирлын үнэлгээний хууль болгон өөрчилж, дараа нь 2017 онд Стандартчилал, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болгон шинэчилснээс хойш өдийг хүртэл тус хуульд өөрчлөлт ороогүй.

Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ: “Стандарт бол эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлдэг гол хүчин зүйл. Монгол Улсын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Үндсэн хуулийн энэхүү заалттай уялдуулж Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг улс-Нэгдсэн стандарт” зорилт туссан. Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болоод Шинэ сэргэлтийн бодлого, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг бодлогын олон баримт бичигт стандартчилал, тохирлын үнэлгээний талаар тусгагдсан байдгийг чухалчилсан".

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль шинэчлэн найруулга нь 7 бүлэг 34 зүйлтэй.

Хуулийн шинэчилсэн найруулгад:

Салбар дундын уялдаа холбоог сайжруулж, стандартыг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөхөөс гадна төрийн хяналт шалгалтыг илүү тодорхой болгосон. Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг ойлгомжтой, Монгол Улсын нутаг дэвсгэрт тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд бүр бүртгүүлнэ. Тохирлын үнэлгээний байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, мэдээллийн нэгдсэн санг бий болгохоос гадна Засгийн газрын гишүүн, төрийн захиргааны төв байгууллага, Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын бүрэн эрхийг тодорхой тусгасан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 4 цагийн өмнө
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 4 цагийн өмнө
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 6 цагийн өмнө
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 6 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 7 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 7 цагийн өмнө
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 8 цагийн өмнө
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 10 цагийн өмнө
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо Өчигдөр
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 2026/10/21