БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР


Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоолын 1.2 дахь заалт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 
НЭГ. КОМПАНИЙН МЭДЭЭЛЭЛ
 
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор  үүсгэн байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч, нүүрс олборлолт, экспортын хэмжээгээр Монгол Улсад тэргүүлэгч, улсын төсвийн орлого, валютын нөөц бүрдүүлэлтэд жинтэй хувь нэмэр оруулдаг аж ахуйн нэгж юм. Тус компани нүүрс угаах үйлдвэр, усан хангамж, төмөр зам, газрын тос дамжуулах хоолой барих зэрэг төслийн бүтээн байгуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаанд оролцож байна.
 
Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байсан 2022 оны төгсгөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, онцгой дэглэмийн хугацаанд тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилсон. 
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор ашиг орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн сахилга батыг чанд сахисан, олборлолт, нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжиж, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, нээлттэй ил тод байдлыг хангаж, төслүүдийг эрчимжүүлэн компанийн засаглалыг бэхжүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлж ажилласан.  
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ойрын хугацаанд нүүрс угаах үйлдвэр, усан хангамж, төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, улмаар экспортын хэмжээг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээврийн зардал хэмнэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулахаар ажиллаж байна. 2023 оноос Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ил тод, нээлттэй цахим арилжааг дэмжих зорилгоор олборлосон нүүрсээ Монголын Хөрөнгийн Биржийн цахим арилжаагаар дамжуулан хил нөхцөлөөр борлуулж, тээвэр зохион байгуулалтын ажлыг хариуцаж байна. 
 
Үндэсний баялагийн сангийн орлого төвлөрүүлэгч Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн “Эрдэнэс Тавантолгой” ХК нь засаглал, үндсэн үйл ажиллагаагаа нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд нийцүүлэн шинэчилж, дэлхийн шилдэг техник, технологийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэвшүүлэх, хараат бус, бие даасан менежментийн тогтолцоог бүрдүүлэх замаар бүс нутагтаа тэргүүлэгч уул уурхайн компани болох зорилтыг дэвшүүлж байна. 
 
ХОЁР. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
 
1. Гүйцэтгэх захирлын ажил, үүргийг гүйцэтгэх ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанитай сүүлийн 3 жилийн хугацаанд аливаа бизнесийн харилцаанд орж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй байх;
3. Нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
4. Арилжааны банканд хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
5. Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй байх
6. Тодорхой албан тушаал эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, аливаа шүүхийн шийдвэрээр ял шийтгэлгүй байх;
 
ГУРАВ. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА 
 
1. Бизнесийн удирдлага, уул уурхайн инженер, санхүү, эдийн засаг, төслийн удирдлагын мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх; (Гадаад улсын их, дээд сургуульд зэрэг хамгаалсан бол давуу тал болно);
2. Нийт 15-аас доошгүй жилийн ажлын туршлагатай үүнээс, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, хувийн хэвшил, төрийн байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3. Бизнесийн томоохон хэлцэл дээр ажиллаж байсан, томоохон төсөл удирдаж ажиллаж байсан туршлагатай, компанийн менежментийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, нэгдлийн болон төр, бизнесийн салбарын уялдааг ханган ажиллах мэдлэг туршлагатай байх;
4. Уул уурхайн салбарын бодлого, үйлдвэрлэл, төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад оролцож байсан хангалттай мэдлэг, туршлагатай байх;
5. Томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалт татах асуудлаар хэлэлцээр хийж, амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай байх;
6. Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх; (Хятад хэлтэй бол давуу тал болно.)
7. Удирдан зохион байгуулах, бусдыг манлайлах чадвартай, багаар ажиллах, хамтарч ажиллах, бүтээлч сэтгэлгээтэй, өндөр ёс зүйтэй, ажлын ачаалал даах чадвартай байх;
8. Нийгэм, эдийн засаг, гадаад зах зээл, өрсөлдөөн, салбарын эрсдэлийн удирдлагын талаар мэдлэгтэй, салбарын эрсдэлийг тодорхойлох чадвартай; 
9. Улс төрийн нөлөөлөл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ангид байх;
 
ДӨРӨВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
 
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
2. Анкет (2022 он, маягт №1); товч намтар;
3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байсан 2-оос доошгүй байгууллагаасаа тодорхойлолт авах, иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia);
5. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
7. Ашиг сонирхлын зөрчилгүй талаар нотлох баримт болон нийтлэг шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн баталгааны хуудас;
8. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй тухай тодорхойлолт;
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/;
10. Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд.
 
ТАВ.СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ
 
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэний материалын бүрдэл, тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, хамгийн өндөр үнэлгээ авсан 5 оролцогчийг ярилцлагын шалгалтад оруулна.
2. Ярилцлагын шалгалтын дүнгээр хамгийн өндөр үнэлгээ авсан 3 оролцогчийн материалыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна.
3. Төлөөлөн удирдах зөвлөл хамгийн өндөр үнэлгээ авсан 3 оролцогчоос Гүйцэтгэх удирдлагыг сонгож, гэрээ байгуулна.
 
ЗУРГАА. МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА
 
⦁ Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл цахим хаягаар эсхүл цаасан хэлбэрээр битүүмжлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байранд хүлээн авна. (Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу-1, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр, хуучнаар Элит төв.)
⦁ Нэмэлт мэдээллийг (976) 99041441, (976) 80115387 дугаарын утаснаас авна уу.
⦁ Цахим хаяг:  hr@erdenesmongol.mn
 
ДОЛОО. АНХААРАХ ЗҮЙЛС
 
1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
2. Бүрдүүлэх материалыг цахимаар ирүүлэх тохиолдолд нэг pdf файл болгох, цаасаар ирүүлэх тохиолдолд нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ. /Хавсаргасан материалын жагсаалт, хуудасны тоог заавал бичнэ/
3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина. 
 
 
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО, АЖЛЫН ХЭСЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Холбоос линк ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна 11 цагийн өмнө
Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа 13 цагийн өмнө
Гуравдугаар сарын цаг агаарны төлөв 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна 15 цагийн өмнө
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно 15 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ 15 цагийн өмнө
МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна 17 цагийн өмнө
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно 18 цагийн өмнө
Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана Өчигдөр
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ СЭТГҮҮЛЧДЭД ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
“Улаанбаатар кап” тэмцээнд оролцогчид сургалтын тэтгэлэгт хамрагдахаар боллоо Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус эмнэлгийн удирдлага мэдээлнэ Өчигдөр
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна 2026/02/25
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав 2026/02/25
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой 2026/02/25
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ 2026/02/25
ЗГ: -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” хэлэлцэж байна 2026/02/25
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 2026/02/25
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН I ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2026/02/24