БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭКСПОРТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА


Зарим нэр бүхий иргэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаа, алдагдсан, зөвхөн хятад иргэдэд давуу эрх олгосон гэх ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээлээ.

Тус компани нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зөвхөн биржээр арилжаалж эхэлсэн. Биржээр арилжаалсан нүүрсийг тээвэрлэхдээ уул уурхайн биржийн тухай хууль болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран ерөнхий гэрээний аргаар нүүрс тээврийн тендерийг зохион байгуулж байна.  

Ингэснээр тээвэр зохион байгуулалтыг нээлттэй ил тод болгож, тээврийн компаниудын ижил тэгш оролцоог хангах боломжийг бүрдүүлсэн. 2023 онд шаардлага хангасан 185 ААН-тэй ерөнхий гэрээ байгуулсан. 2024 онд шаардлага хангасан 130 аж ахуйн нэгжтэй ерөнхий гэрээ байгуулан ажиллаж байна. Нийт ерөнхий гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдийн 36 буюу 27 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 250 удаагийн 2 дах шатны сонгон шалгаруулалтын үр дүнд 579 тэрбум төгрөгийн нүүрс тээвэрлэх гэрээ байгуулан ажилласан бөгөөд тээвэрлэлтийг ямар өртгөөр хэн тээвэрлэсэн зэрэг бүхий л мэдээллийг компанийн цахим хуудсанд ил тод байршуулан ажиллаж байна. Нүүрс тээвэрлэлт, экспорт, С зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдээллийг компанийн www.ett.mn цахим хуудсанд бодит цагийн горимоор нээлттэй, ил тод байршуулан ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье.

Мөн онцгой дэглэм тогтоохоос өмнө нүүрсийг ам нөхцөлөөр худалдах нийт 178 гэрээ, тухайлбал үндсэн 4 оффтэйк гэрээний 38 дэд гэрээ, бусад 140 гэрээ тус тус хэрэгжиж байсан. Онцгой дэглэм тогтоосноор Богдхан төмөр замын оффтейк гэрээг зогсоож, ТТ-ГС чиглэлийн төмөр замын санхүүжилтийн оффтейк гэрээний хүрээнд байгуулагдсан 37 дэд гэрээг дуусгавар болгож, оффтейк гэрээний тоог 3 болгон бууруулсан.  Цаашид оффтэйк болон ам нөхцөлөөр гэрээ байгуулахгүй, шинээр байгуулаагүй бөгөөд бүхий л арилжаа биржээр ил тод, нээлттэй явагдаж байна.

2024 оны 05 сарын 14 өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 11.6 сая тонн нүүрс экспортод гаргаад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 33 хувиар өссөн байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Цогтбаяр: АН-ын ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ 2 цагийн өмнө
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана 3 цагийн өмнө
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно 7 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна 9 цагийн өмнө
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна Өчигдөр
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа Өчигдөр
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа 2026/06/23
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/06/23
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой 2026/06/23
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 15 шинэ тохиолдол батлагджээ 2026/06/23
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 2026/06/23
Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа 2026/06/22
БАРУУН-УРТ ХОТОД АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГ НЭЭГДЛЭЭ 2026/06/22
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ОЧЖЭЭ 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа 2026/06/22
С.Амарсайхан: Шударга ёс зөвхөн шүүхийн танхимд эхэлж, тэнд өрнөдөггүй 2026/06/22
“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ 2026/06/22
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22