БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хуралдааныг нээлттэй явуулах тухай мэдэгдэл гаргав


Мэдэгдэлд, /Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх
хуралдааныг нээлттэй явуулах тухай/

Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгт холбогдох шүүх хуралдааныг хаалттай явуулах талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Баасанжавын Зориг мэдэгджээ.

Энэхүү мэдэгдэл нь ардчилал, шударга ёс, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд харш, Олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ Монгол Улс умартсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй, шүүгчийн тангараг зөрчсөн хариуцлагагүй мэдэгдэл боллоо.

Монголын ард түмэн хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон ардчилсан Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан билээ.

Аливаа шүүх хуралдааныг нээлттэй, эсхүл хаалттай явуулахыг шүүгч биш гагцхүү хууль шийддэг. Харин шүүгч нь гагцхүү хуульд захирагдах үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2.1-д “Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэх, энэ хуульд тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлгийг нээлттэй явуулна.” гэж хоёрдмол утгагүйгээр заасан.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11-р зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” хэрэг болон өөр хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгажээ. Эрүүгийн хуулийн 2.1.1-д зааснаар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тус бүрдээ гэмт хэрэгт тооцогддог.

Гэтэл төрийн нууцад хамааралгүй хэргийг хаалттай явуулах хэрэгт нь хамааруулан, улмаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулахаар шийдвэрлэсэн нь төрийн нууцад хамаарах хэргийг л хаалттай явуулах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2.1 дэх заалтыг зөрчиж байгаа гэдгийг урьдчилан сануулж байна.

Хохирогч, гэрчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэхийг шүүх шийдвэрлэх бүрэн эрхтэй гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс сануулж байна.

Эх орондоо эрх зүйт төрийн зарчмыг хэлбэрэлтгүй сахиулах үйлсэд шүүх засаглалын гүйцэтгэх үүрэг нэн чухал бөгөөд аливаа хэрэгт үзэмж, улс төрийн нөлөөллөөс ангид хууль дээдлэн хандахыг Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ШААРДАЖ байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана Өчигдөр
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 2026/11/13
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 2026/11/13
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 2026/11/13
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 2026/11/13
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 2026/11/13
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 2026/11/13
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 2026/11/13
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 2026/11/13
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 2026/11/13
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11