БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Согтуу жолооч явган зорчигч дайрч, нас баржээ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн эцэс буюу 230 дугаар цэцэрлэгийн урд замд энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний оройн 17.05 минутын орчимд ноцтой осол гарчээ. Тодруулбал, жолооч С нь "Toyota Prius-30" маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ зогсоолд байсан "Toyota Prius" маркийн хоёр автомашиныг мөргөж улмаар явган хүний замаар явж байсан явган зорчигч 63 настай, эмэгтэйг мөргөж, эрүүл мэндэл нь хохирол учруулсан дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.

Хохирогчийг 103 түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна. Ослын шалтгаан нөхцөл нь "Тoyota Prius" маркийн автомашины жолооч 38 настай эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон уг осол хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Энэ оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20200 иргэнийг хяналт шалгалтаар тогтоон шалгалтын ажиллагааг явуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 8 минутын өмнө
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 1 цагийн өмнө
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 1 цагийн өмнө
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 3 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна 7 цагийн өмнө
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО 23 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө Өчигдөр
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой Өчигдөр
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна 2026/11/16
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна 2026/11/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа 2026/11/16
​ Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх НИЙТИЙН ТӨВ-өөс Цахим орчинд хүүхдээ хамгаалах талаар уриаллаа 2026/11/16
Халамжийн тэтгэвэр 600 000 төгрөг болно 2026/11/16
ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ХЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/16
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД “ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/11/16
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 94 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ 2026/11/16
Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурна 2026/11/16