БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Орон сууцанд захиалга өгсөн 177 иргэн найман тэрбум төгрөгөө залилуулжээ


Сүхбаатар дүүргийн прокурорын газраас орон сууцны хотхон барьж ашиглалтад оруулна хэмээн иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулсан С.Б, Б.Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлэжээ.

Тодруулбал, С.Б, Б.Г нар нь Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргүүдэд ашиглалтад  орох орон сууцны хотхонд захиалга авна хэмээн цахим хэрэгсэл ашиглан сурталчилгаа явуулан нийт 177 иргэнээс байрны захиалга авч 8 тэрбум 873 сая төгрөгийн хохирол учруулжээ. Ингэхдээ барилга барих тусгай зөвшөөрөлгүй, санхүүгийн эх үүсвэргүй байсан нь шалгалтаар тогтоодсон байна. Тус хэрэгт прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.

Шүүхээс хэргийг 2024 оны аравдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд хянан хэлэлцээд тус бүр найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нараас 8 тэрбум 873 сая төгрөгийг гаргуулж, хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн байна.

Сүүлийн жилүүдэд цахим хэрэгсэл ашиглан орон сууц зарах, түрээслэх, захиалга авах зэргээр зар сурталчилгаа явуулж, залилан мэхлэх гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаатай холбогдуулан иргэдийг мэдээллийн эх сурвалж, үнэн зөвийг сайтар нягталж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголбанк 3.05 тонн үнэт металл худалдан авчээ 19 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 1 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 1 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй 2 цагийн өмнө
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно 2 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 18 цагийн өмнө
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 22 цагийн өмнө
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 22 цагийн өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -5 Jean-Bédel Bokassa(Bokassa I) 22 цагийн өмнө
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 22 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 22 цагийн өмнө
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл 23 цагийн өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Нийслэлийн 21 байршилд "Хотхоны бага сургууль" үүдээ нээлээ Өчигдөр
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО Өчигдөр
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо Өчигдөр
​АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД-2 ROBERTO MUGABEE Өчигдөр
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -1 ​Авонго Иди Амин Дада Оумее Өчигдөр