БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ


Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 28-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

09:00 цагт: МҮХАҮТ-д Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хурал, бизнес уулзалт болно. Утас: 8810-7869.

09:00 цагт: “Шангри-Ла”-д: “Монголын орон сууцны ирээдүй-2024” олон улсын форумыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банк, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулна. Утас: 8001-6611, 9901-0985.

09:30 цагт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: Говийн зэрлэг амьтад хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлтийн амьдрах орчны талаар эрдэмтэн судлаачид танилцуулна.

10:00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: Монгол Улсад статистикийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно. Утас: 8801-4109.

11.00 цагт: ЭМЯ-нд: Тархины харвалтын Дэлхийн өдрийн талаар мэдээлнэ. Утас:8911-9482, 9612-1060, 9110-8333.

11.00 цагт: МУБИС-д: Боловсролын салбарын цахим танхимын “Albus” төслийг танилцуулна. Утас: 8975-5575.

-Дүрслэх урлагийн музейд: Н.К.Рерихийн 150 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Монгол марк дахь Оросын сэдэв”, “Н.Рерих-гадаад орны марканд” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:9909-5372.

Соёл урлаг:

11:40 цагт: "Интерном"-д: УГЗ, хөгжмийн зохиолч Б. Магсаржав, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ж.Ганчимэг нарын “Нар хасын дуун” номын нээлттэй.

-ХААН галерейд: Монголын нэрт сюрреалист уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал болон түүний шавь У.Батцоож нарын хамтарсан “Завсрын ертөнц” үзэсгэлэн гарч байна.

Спорт:

-Спортын төв ордонд: Монголын Жүдо бөхийн холбооноос жүдочдод дотоодын чансаа олгох тэмцээнтэй.

Орон нутагт:

-Завхан аймгийн төв Улиастайй хотод: Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жил, Улиастайн сайд, Дилов хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан "ХОЁР ИХ ХУТАГТ-II" эрдэм шинжилгээний хурал болно.

-Ховд аймагт: “Монголын Хүүхдийн Ардын урлагийн төв сан”-гаас 18-аас дээш насны иргэдийн дунд “Ардын Аялгуу” урлагийн их наадам зохион байгуулна. 

 -Дундговь, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 6 цагийн өмнө
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 8 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 10 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 11 цагийн өмнө
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 14 цагийн өмнө
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо Өчигдөр
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана Өчигдөр
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн Өчигдөр
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа 2026/07/20