БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ГАМШГИЙГ ДАВАН ТУУЛАХ ЧАДАВХТАЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХОЙЧ ҮЕЭ ЧАДАВХЖУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО


НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1989 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ныг “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Энэ жилийн хувьд “Empowering the next generation for a resilient future” буюу "Гамшгийг даван туулах чадавхтай ирээдүйн төлөө хойч үеэ чадавхжуулах нь" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэгээс Онцгой байдлын ерөнхий газартай хамтран "Шинэ Монгол Харүмафүжи" ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, болзошгүй аюул, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадал, чадварыг эзэмшүүлж, чадавхижуулахад зориулсан өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр гамшгийн аюулын тухай ерөнхий ойлголт хичээл, мэдлэг сорих асуулт, хариултын тэмцээн, Анхны тусламж, Галын аюулгүй байдал, гамшгийн VR, газар хөдлөлт, гал түймрийн төхөөрөмж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн танилцуулга гэсэн өртөөчилсөн аяллыг зохион байгуулав.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, осол улам бүр нэмэгдэж байгаа нь хүүхэд залуучуудын ахуй, амьдралын чанарт сөргөөр нөлөөлсөөр байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр дэлхий даяар 1 тэрбум орчим хүүхэд цаг уурын нөлөөлөл, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшигт өртөх өндөр эрсдэлтэй байгаа юм.

Тиймээс энэ жил дэлхий нийтээр "Гамшгийг даван туулах чадавхтай ирээдүйн төлөө хойч үеэ чадавхжуулах нь" уриан дор нэгдэж, хүүхэд, залуучуудын гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхитай ирээдүйн төлөө хойч үеэ чадавхижуулахад чиглэсэн арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулахад анхаарч ажиллах юм



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 2026/08/13
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 2026/08/13
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/08/13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 2026/08/13
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 2026/08/13
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/13
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/13
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 2026/08/13
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна 2026/08/13
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ 2026/08/13