БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН АЛБАНЫ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ


“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, даргын зөвлөл, удирдлагууд үе үеийн СХЗГ салбарт эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан байгууллагын ахмад ажилчдадаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр ахмадуудаас туршлага солилцох уулзалтыг зохион байгуулах, ажиллаж байсан хэлтэст нь залуу үеийнхэнтэйгээ хамтран ажиллаж мэдлэг туршлагаа хуваалцаж байх талаар санал гарч ажил хэрэг болгох талаар ярилцлаа. Мөн ахмадын зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийг нэмэгдүүлэх болон энэ жил тэтгэвэрт гарсан ахмадаас нэгдэж, ажиллах зэрэг асуудлыг дэвшүүлсэн юм.

Уг арга хэмжээнд ахмад, дунд үеийн нийт 150 гаруй ахмадууд оролцож, сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.

Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөн ирсэн нийт ахмад буурлууд Та бүхэндээ “Олон Улсын Ахмадын баяр”-ын өдрийн халуун мэндийг хүргэе.

Та бүхэн үр хүүхэд, төр түмэндээ өмөг түшиг нь болж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөж, урт насалж, удаан жаргаарай.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“UG Expo” төвд Имартын шинэ салбар нээгдэнэ 11 минутын өмнө
Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна 14 минутын өмнө
БОУАӨЯ-ны саналын дагуу Тэнгис-Шишгэдийн хамгаалалтын бүс дэх ашиглалтын лицензийг цуцаллаа 1 цагийн өмнө
Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна 3 цагийн өмнө
Хувийн сургуулиуд ил тод мэдээлдэг болж, нэмэлт төлбөр хандив авахыг хориглоно 3 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 ХУВИАС ХЭТРҮҮЛЭХГҮЙ 4 цагийн өмнө
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 6 цагийн өмнө
Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо 23 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв Өчигдөр
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ, АСУУДАЛД ҮЗЭМЖЭЭР ХАНДСАН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА Өчигдөр
​Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ Өчигдөр
Жүжигчний карьер нь тасралтгүй өсөж буй Byeon Woo-seok Өчигдөр
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын архивын өдөр тохиож байна Өчигдөр
Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатжээ Өчигдөр