БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО


Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газар, Монголын Хуульчдын Холбоо хамтран Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг /2024.10.04/ өдөр зохион байгууллаа.


Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улс дахь Олон Улсын Худалдааг дэмжих төсөл (ITDM) оролцсон юм. Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 25-р зүйлд зааснаар хуулийн 50-иас дээш хэсэгт өөрчлөлт орсон учир шинэчилсэн найруулгын төсөл хэлбэрээр боловсруулж байгаа юм.

СХЗГ-ын дарга С.Батбаатар хэлэлцүүлгийг нээж: “Анх 1994 онд Монгол Улсын Их Хурлаас Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлж байсан. Энэ нь эдийн засаг, нийгмийн харилцааны онцлогт нийцүүлэн 2003 онд Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2017 онд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг тус тус батлан, мөрдүүлж ирсэн.

Одоо мөрдөгдөж байгаа хуулийг шинэчлэх шаардлага нь хяналт, зохицуулалт, зөвлөн туслах ажиллагаа хангалтгүй, үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгчид заавал стандартын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ёстойгоо мэддэггүй зэргээс шалтгаалж байна. Мөн тохирлын үнэлгээний итгэмжлэлийн харилцаанд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хангалтгүй, зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаа эрсдэлтэй байна. Иймд стандарт, тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалтыг батлах, мөрдүүлэх, хэрэгжилтийг хангах процессыг хуулиар тусгайлан зохицуулах шаардлагатай” хэмээн тодотголоо.

МУ-ын Шадар Сайдын ахлах зөвлөх, ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил: “Хэлэлцүүлэг хийж байгаа нь цаг үеэ олсон асуудал төдийгүй Монгол Улсад стандартыг хэрэгжүүлэх байдал хангалтгүй явж ирсэн гэдгийг дурьдах нь зүйтэй байна. Энэ хэлэлцүүлэг нь тус хуулийн төслийн зүйл, заалтыг ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад оролцогч та бүхнээс дүгнэлт зөвлөмж, санал авах зорилготой. Цаашид стандартыг боловсруулах, батлах процессын хувьд олон талын оролцоог хангах, стандартыг хэрэглэх, мөрдөх, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.

Өнгөрөгч 2023 онд яам, тамгын газар, иргэдийн зүгээс ирүүлсэн саналыг нэгтгэх, агуулгын хувьд нийцэхгүй асуудлыг хасах, найруулга хийх зэргээр ажиллан, нийт 9 бүлэг 38 зүйлтэй хуулийн төслийг хэлэлцэх ажил үргэлжилж байна.

Хэлэлцүүлэгт МУ-ын Шадар сайдын ахлах зөвлөх, ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Монголын Хуульчдын холбооны тамгын газрын дарга Ш.Жолбарс, Монгол Улс дах Олон Улсын Худалдааг дэмжих төслийн удирдагч Стефан Мозер, СХЗГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр, Шадар сайдын ажлын албаны шинжээч Г.Оюунболд, СХЗГ-ын Стандартчилал, тохирлын бодлогын газрын дарга Г.Тулгаа болон мэргэжлийн хуульчид, мэргэжлийн байгууллагын төлөөлөл, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, иргэд нийт 40 гаруй оролцогчид оролцлоо.

Тус хэлэлцүүлэгт оролцогчдоос хяналт шалгалт хэрэгжүүлэх зэрэг захиргааны үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах, төрийн үүрэг хариуцлагыг тодорхойлох, салбар хоорондын хууль тогтоомжийн уялдааг хангах зэрэг санал шүүмж өрнүүлсэн юм. Эдгээр санал шүүмжийг нэгтгэн, ажлын хэсэг хариуцан боловсруулж буй хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалт, бусад хууль тогтоомжтой нийцэж буй эсэх талаас дүгнэхээр боллоо.

Хууль батлагдсанаар стандартыг хэрэглэх, хэрэгжүүлэх тогтолцоо боловсронгуй болж, Олон Улсын нийтлэг практикт нийцсэнээр дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар нэмэгдэж, стандартыг Олон Улсад зөвшөөрөх, гадаад худалдаа, экспортыг хөнгөвчлөх зэрэг нөхцөл бүрдэх юм. Мөн стандартын хэрэгжилт дэх төрийн оролцоо тодорхой болж үйлдвэрлэгч, нийлүүлэгч стандартыг хэрэглэх байдал сайжирна гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 12 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 13 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01