БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг

Г.Оюунтуяа
2025/12/02

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 100-4200 кВт хүчин чадал бүхий зуухтай өрхийн эрүүл мэндийн төв, хорооны байруудыг ирэх онд хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх үүрэг өгсөн. Мөн сургууль, цэцэрлэгүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх, дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг станцуудыг усан болон цахилгаан шүүлтүүртэй болгох зэргээр агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллахыг холбогдох яамдад уриалж, санал хүсэлтээ хүргүүлнэ хэмээсэн. Тэгвэл Улаанбаатар хотын агаарын бохирдолд голлон нөлөөлж байгаа гурван хүчин зүйл байдаг. Гэр хорооллын утаа, тээврийн хэрэгслийн утаа, уурын халаалтын зуухнаас гарч буй утаа агаарын бохирдолд хамгийн их нөлөөлж байна.

Тодруулбал, нийслэлд нам даралтын зуухтай халуун ус нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 гаруй байгууллага жилд 163 мянган тонн түүхий нүүрс түлдэг байна. Харин усан болон уурын халаалттай арьс шир, хөөсөнцрийн 74 үйлдвэр жилд 216 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 кВт-ын зуухтай 172 байгууллага жилд 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэнэ.

Түүнчлэн 4200 кВт-аас дээш хүчин чадал бүхий зуухтай ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станц, Багануур, Налайхын ДЦС-ууд нь нийт 41 зуухтай бөгөөд жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг аж. Зөвхөн энэ 6 станцын түүхий нүүрсний хэрэглээ нь 170 мянган гэр хорооллын өрхийн шахмал түлшний хэрэглээнээс даруй 10 дахин их байна.

Харин Улаанбаатар хотын хэмжээн дэх нийт уурын болон усан халаалтын зуухуудад жил бүр 6.3 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Цогтбаяр: АН-ын ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ 42 минутын өмнө
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана 1 цагийн өмнө
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно 5 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна 7 цагийн өмнө
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна 23 цагийн өмнө
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа Өчигдөр
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа Өчигдөр
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/06/23
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой 2026/06/23
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 15 шинэ тохиолдол батлагджээ 2026/06/23
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 2026/06/23
Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа 2026/06/22
БАРУУН-УРТ ХОТОД АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГ НЭЭГДЛЭЭ 2026/06/22
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ОЧЖЭЭ 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа 2026/06/22
С.Амарсайхан: Шударга ёс зөвхөн шүүхийн танхимд эхэлж, тэнд өрнөдөггүй 2026/06/22
“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ 2026/06/22
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22