БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УЯАЧДЫН ХОЛБОО ЭХЭМҮТ-Д 20 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАЛАА


Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/ нь 30 жилийнхээ ойн хүрээнд зохион байгуулсан сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд оролцсон уяачид маань тэмцээний үеэр босгосон хандивын мөнгөө сайн үйлд зориулахаар шийдвэрлэж, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээ болон мэдээгүйжүүлэх хагалгааны тасгуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа.

Тодруулбал дуслын шахуурга, отсос, утлагын аппарат, сувилагчийн тэргэнцэр, яаралтай тусламжийн цүнх, хүүхдийн хяналтын монитор, pulse oximeter rad-G гэх мэт нэн яаралтай тусламжийн 20 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг ММСУХ-ны ерөнхийлөгч тод манлай уяач Д.Дагвадорж, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр, Сэлэнгэ аймгийн харьяат Монгол Улсын манлай уяач Б.Эрдэнэгэрэл нар өнөөдөр эмнэлгийн удирдлагуудад гардуулан өгсөн юм.


ММСУХ нь томоохон уралдаан, арга хэмжээнүүдийнхээ дараа хүүхэд болон хүүхдийн байгууллагад чиглэсэн хандивын ажлыг шат дараатай зохион байгуулдаг бөгөөд ЭХЭМҮТ-д энэ удаа хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж нь анхных бус юм. Энэ удаагийн хандив маань ханиад томууны яг энэ ачаалалтай оргил үед нүдээ олсон, маш том дэмжлэг болж буйг эмч удирдлагууд онцолж байлаа. Бид цаашдаа энэ мэтчилэн хүүхдийн төлөөх үйлсэд бүх талаараа хамтарч, дэмжиж ажиллахад нээлттэй юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв 1 цагийн өмнө
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа 1 цагийн өмнө
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ 2 цагийн өмнө
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 6 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 21 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 22 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23