БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ БИЗНЕСМЭН-САЙДУУД


Авилгатай тэмцэхээ зарласан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ашиг сонирхын зөрчилтэй улстөрчид сайдын албан тушаал хашиж байна. Энэ нь парламент дахь нам, фракцуудын тохиролцоо гэхээсээ илүүтэй Засгийн газар сайд нарынхаа ашиг сонирхолтой эвлэрсэн мэт харагдаж байна.

Улс төр нь эрүүл, фракц бүлэглэлүүд нь хүчирхэгжээгүй байсан цагт “мэргэжлийн” гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын /2016-2017он/  Засгийн газрын сайдад нэр дэвшигч дараах улстөрчдийг  ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн АТГ үзэж томилохоос татгалзаж байлаа. 

Харин өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гишүүдэд ашиг сонирхлын зөрчил хамгаагүй болжээ. АТГ  ажлаа хийхээ больсон юм уу?

БАРИМТ 1:  2016 он. Барилга, хот байгуулалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрүүл мэнд болон Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Ц.Цэнгэл, Ж.Цолмон нарыг нэр дэвшүүлсэн. Гэвч сайд болж чадаагүй. 

Тухайлбал: 

  •          Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Өнөрболорын нөхөр, ээж болон дүү нар нь барилгын материалын худалдаа, барилгын засвар, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, орон сууцны түрээс, интерьер дизайн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий найман компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй байсан тул  горилж буй салбарт нь ил ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ хэмээн үзсэн
  • ·         Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Ц.Анандбазарын хувьд үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан компани нь газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн түүний төрсөн дүү нь гадаад худалдаа, газар тариалан эрхлэх, мод, модон болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван компанитай болох нь тогтоогдсон учраас ашиг сонирхлын зөрчилтэй
  • ·         Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Ц.Цэнгэлийн эхнэрийг Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан учраас ашиг сонирхлын зөрчилтэй
  • ·         Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч  Ж.Цолмонг охиндоо эм, эмнэлгийн чиглэлийн компаниа шилжүүлсэн нь мөн л ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж, ийнхүү татгалзаж байжээ.

 ФОКУСАЛБАЛ: 2016 он буюу найман жилийн өмнө улс төрийн томилгоонд АТГ ийнхүү нөлөөлж чадсан, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг мөрдөн, хэрэгжүүлдэг байж. Харин 2024 оны буюу хоёр дахиа улирсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт АТГ байтугай Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль үйлчилэхээ больжээ. Хэдийгээр шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайдад танхимаа байгуулах эрх олгосон ч сайдаар томилохдоо ёс зүй, ашиг сонирхол хамгийн эхний шалгуур байх ёстой  байсан байх. Магадгүй шударга, ёс зүйтэй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт .

БАРИМТ 2: Өнөөдөр Ерөнхий сайдын кабинетад сайдын статустай 19 сайд бий. Тэдний 4/1 буюу таван сайд нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж болохоор байна. Тухайлбал,

ХХААХҮ-ийн сайд Ж.ЭНХБАЯР Үхрийн фермтэйг нь монгол даяараа мэднэ. УИХ-ын гишүүн байхдаа Жижиг дунд үйлдвэрийн сан /ЖДҮС/-аас зээл авч, Сэлэнгэ аймагт махны чиглэлийн шинэ үүлдрийн үхрийн ферм байгуулсан, жилийн орлого нь 2,4 тэрбумд хүрдэг шаггүй фермир. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч үхрийн ферм дээрээ сэтгүүлчдийг аваачиж, сурвалжлуулж сурталчилуулж байсан билээ.  Мөн тэрбээр “Газар буудай” гэх газар тариалангийн компанитайг Монголчууд бүгд мэднэ. 

 ЖДҮ-гийн зээлийнхээ төлөө 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй ёс зүйн хариуцлага хүлээсэн. Гэтэл 2024 оны сонгуулиар энэхүү өнжсөнөө нөхөж буй мэт үхрийн болон газар тариалангийн монополь шахуу болсон бизнестэй байж салбарынхаа сайдаар ажиллах болсныг ашиг сонирхлын зөрчил гэхгүй бол өөр юуг ашиг сонирхлын зөрчил гэх вэ?

  • Зам тээврийн хөгжлийн сайд Б.ДЭЛГЭРСАЙХАН: 20 дугаар зууны үеэс л Сэлэнгийн төмрийн хүдрийг зөөж, хувийн хөрөнгөөрөө төмөр зам тавьсан түүнийг “Болд төмөр Ерөө гол”ХХК-иар нь мэдэхгүй, танихгүй хүн Монголд байхгүй. Гадаадад ялангуяа Хятадад Дэлгэрсайхан ба Болд төмөр Ерөө гол хоёрыг нэг голын салшгүй 2 эрэг гэдэг.  Мөн түүний эзэмшлийн “Монголиан транс ложистик” ХХК, “Монголиан транс лайн” ХХК Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд хөрөнгө оруулж, барьсан. Ингэхдээ барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 20 жил эзэмшигч нь болсон. Товчхоноор хэлбэл, хувьдаа төмөр замтай хүнээр Зам тээврийн салбарыг хөгжүүлнэ гэж итгэсэн нь ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй юу Ерөнхий сайд аа! 


  • Эрчим хүчний сайдаар улиран томилогдсон Б.ЧОЙЖИЛСҮРЭН:  Сайжруулсан түлшний туршилтыг дүүрэг сонгон хийж нийслэлчүүдийг туршилтынхаа “амьд туулай”болгож байсан энэ хүн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт улирахаар хэмжээний лидер байсан уу? Зөвшөөрөл авалгүй барилга барихдаа хуулийг ч уландаа гишгэн, УИХ-ын гишүүний эрх мэдлээр  далайлган сүүлд нь нөхөж авдаг энэ хүн ямар их ашиг сонирхлын зөрчилтэйг барилгынхан андахгүй. Хоёр жил Эрчим хүчний сайдаар энэ  салбарт ямар ашиг сонирхлоо гүйцээх гэж дахин улирсныг салбарынхан ярьж эхэлсэн. Гэтэл ийм хүнийг Танхимдаа багтаан тохой нийлүүлэн сууж буй Ерөнхий сайд авилгачидтай тэмцэх биш андууд болсон харагдаж байна. 

Та  нийслэлийн газрыг бетонон ширэнгэ болгосон хүмүүстэй хатуу тэмцэнэ хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр Та жинхэнэ  бетонон ширэнгэ болгосон эзэнтэйгээ тохой нийлүүлэн суужээ. Ашиг харж ажиллаад сурсан, ясны бизнесмэн хүнийг  сайдаар улируулан ажлуулахаар урьсан нь Засгийн газрыг тань  ашиг сонирхлын зөрчилтэй, биенесмэн-сайд нартай компани мэт  харагдуулгийг Ерөнхий сайд маань мэддэг болов уу?

Боловсролын сайд П.НАРАНБАЯР: Сайд болоод хоёрхон сарын дараа салбарынхаа багш нарыг  доромжилж , багшийн мэргэжлийг үнэгүйдүүлсэн түүнийг “Шинэ монгол” сургуулиар нь хүмүүс таньдаг. Хэдийгээр захирлаар нь 2012-2020 он хүртэл найман жил ажилласан ч энэ сургуулиас хувь эзэмшдэггүй хэмээн өөрөө тайлбарлаж байгаа. Гэвч Багш нарын Үйлдвэрчний эвлэлийнхэн түүний эхнэрийг сургалтын төвтэй хэмээн мэдэгдэж Ерөнхий сайдад огцруулах шаардлага тавиад байгаа.


  • Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд  Ж.БатсуурьСүхбаатар аймгийн Засаг дарга байхдаа төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан гэх 8,9 тэрбум төгрөгийн хэрэг нь өнөөдрийг хүртэл “боолттой” хэвтэж байгаа. Хэрхсэн нь мэдэгдэхгүй ч нам дарагдсан.  Аймгийн Засаг байхдаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан хүнийг сайдаар томилсон нь авилга, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон л бол улс төрийн итгэл хүлээлгэхгүй гэсэн амлалтаас чинь зөрчилджээ, Ерөнхий сайд аа!  Мөн хэвлэлүүдэд бичигдсэнээр бол тэрбээр Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяртай “түрүүвч” нэг гэх бөгөөд түүний эгч Ж.Будын хүү Б.Бат-Оргилын “Голден би ти эс констракшн” гэх хэд хэдэн барилга барьсан компанийг түүний хамааралтай хэмээн харддаг юм байна.

ФОКУСАЛБАЛ:  Ажлаа л хийж чадаж байвал ашиг сонирхлын зөрчил хамаагүй ээ гэж зарим хүмүүс хамгаалж магадгүй. Харамсалтай нь ашиг хардаг, ёс зүйгүй л бол лидер байх тусмаа улс орноо хэрхэн дээрэмдэж болдгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр батлан харуулсан. 2016-2020 онд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглан юу хийснийг сануулахад илүүдэхгүй байх аа.

  • 2017 оны 07 сарын 09. Энэ өдрийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын стратегийн орд Цагаан суваргын зэс молибдений ордыг хувийнхаа МАК компанидаа 100 хувь шилжүүлэн авах шийдвэрийг лоббидон, УИХ-ын гишүүдийн олонхиор дэмжүүлэн гаргуулсныг Ерөнхий сайдууд гэрчилдэг. УИХ-ын гишүүдээр төдийгүй Үндсэн хуулийн Цэцээр ч хамгаалуулсан байдаг. Энэ бол улс даяараа тэжээлгэж байгаа Оюутолгой ордтой дүйцэхүйц Цагаан суваргын зэс молибдений ордыг Монголын ард түмнээс эрх мэдлээ ашиглан авсан  дээрэмдсэн билээ.  Дахиад үүн шиг дээрэм УИХ, Засгийн газрын гишүүдээс гарахгүй гэдэгт итгэх аргагүй.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа эрх мэдлийнхээ хүрээнд төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдаж УИХ-ын гишүүнээс байсан
  • 2020 оны нэгдүгээр сард дээрх хэрэгтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокуророор түүнийг УИХ-ын гишүүнээс нь түтгэлзүүлэн шалгах албан бичгийг УИХ-д илгээсэн ч өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж, удалгүй баривчлагдан саатуулагдаж байсан түүхтэй.

Ашиг сонирхлын зөрчилтэй, ашиг харж ажилладаг бизнесчин хүн УИХ-ын гишүүн, тэртусмаа сайд болох гэж зүтгэдгийг цаана ийм л хувийн эрх ашиг, ашиг сонирхол л бий.  

Улсын бүртгэл дээрээс нэрээ хасууллаа гээд тухайн компанитай холбоогүй, ашиг сонирхлын зөрчилгүй болчихно гэж битгий л худлаа яриарай сайд нар аа! Та нарын нэр хасагдсан ч "мөнгөн дээрх"  нэр чинь үлдсэнийг монгол даяараа мэднэ.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ ээ, авилга, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг нам дарах, шударга ёс, ёс зүйтэй төрийг бий болгох тэмцэл, зорилго чинь одоо ч хэвээрээ бол ашиг сонирхлын зөрчилтэй бизнесмэнүүдийг Засгийн газартаа бүү ойртуулаач, Ерөнхий сайд аа!!!


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Узбекистан Улсын Ерөнхий сайд Абдулла Ариповт бараалхлаа Өчигдөр
“WBA” холбооны төв Азийн аваргын бүсний төлөөх "Night of Champions, Ulaanbaatar-2025" тэмцээн энэ сарын 15-нд болно 2025/02/07
Өнөөдрөөс нөөцийн мах борлуулж эхэллээ 2025/02/07
Ирэх сарын 1-ээс автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болно 2025/02/07
1-р хороолол, Толгойт, Яармагт агаарын бохирдол хамгийн их байна 2025/02/07
Салхи секундэд 13-15 метр хүрч ширүүснэ 2025/02/07
ЦЕГ: Хохирогчдын мэдээллийг нийтэд цацсан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ 2025/02/07
Баян-Өлгий, Завхан, Увс аймгуудад зудын эрсдэл өндөр байна 2025/02/07
БЗД-д бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа 2025/02/06
"О&К констракшн” ХХК-ийн ажилтнуудыг сургалтад хамруулав 2025/02/06
1-11 насны гурван хүүхэд, 37 настай эрэгтэйн хамт галд өртөж амиа алджээ 2025/02/06
Чингис хаан нисэх онгоцны буудлын замд өчигдөр 6 машин мөргөлджээ 2025/02/06
ҮЙЛ ЯВДАЛ: Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой уулзалт болно 2025/02/06
Өглөөний 09 цагийн байдлаар Улаанбаатарт мэдрэгдэх температур -32 байна 2025/02/06
Сэрэмжлүүлэг: Маргаашаас хүйтний эрч улам чангарна 2025/02/05
Өвлийн уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглолоо 2025/02/05
"Чингис хаан" нисэх буудлын замд олон тооны машин мөргөлдөж зам хаажээ 2025/02/05
Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр төрлийн карт уншигч ажиллуулж байна 2025/02/05
ЦЕГ: Согтуурсан үедээ найз залуугаа хөнөөсөн 15 настай охиныг саатуулан, байцааж байна 2025/02/05
Ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна 2025/02/05