БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Г.Оюунтуяа
2026/06/09

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна. Энэ хүрээнд Шиньжаан Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотод ажиллаж, тус хотын газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь БНКазУ-аас жилдээ 11 сая тонн түүхий тосыг 2226 км үргэлжлэх хоолойгоор дамжуулан худалдан авч, БНХАУ-ын түүхий газрын тосны дотоодын нийлүүлэлтийн нэг хэсгийг хангаж байна. Тус хоолойн хүчин чадал 20 сая тонн бөгөөд үндсэн хоолойноос 300 км салаалсан нэг хоолой нь манай улсын Булган боомттой хиллэдэг Такашикен боомт руу ойртдог талаар танилцууллаа. 

Шадар сайд өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан Хятадын XV таван жилийн төлөвлөгөөнд БНХАУ-ын баруун бүсийн хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудал тусгагдсан. Булган боомтоор манай улс газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах боломжийн талаар судалж байгааг онцоллоо. Ингэснээр түүхий газрын тосны бүтээгдэхүүнийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” рүү тээвэрлэх боломж бүрдэх юм. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 3 цагийн өмнө
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна 4 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ 7 цагийн өмнө
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 2026/07/23
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 2026/07/22
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/07/22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 2026/07/22
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 2026/07/22
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2026/07/22
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/07/22