БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй

Admin
Өчигдөр

Туулын хурдны зам төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Хот төлөвлөгч хүний үүднээс байр сууриа илэрхийлэхэд нэгдүгээрт Улаанбаатар хотод баруунаас зүүн тийш нэвт явж болдог ганц л өргөн чөлөө бий. Энэ бол Энхтайваны өргөн чөлөө. Аливаа хотууд газар зүйн онцлогтоо тааруулан хэвтээ болон босоо тэнхлэгийн замуудаа барьдаг. Үүний дараа тойрог замуудыг хөгжүүлдэг.

Улаанбаатар хот үе шаттайгаар тэлэхийн хэрээр хамгийн анх Бага тойруугийн өргөн чөлөөг бий болгож, удаах нь Нарны зам, гүүрийг барьснаар Их тойруугийн цогц бүтээн байгуулалт бий болсон. Үүнийг үргэлжлүүлэн гурав дахь тойрог зам болон хэвтээ тэнхлэгийн замыг барих ёстой.
Зарим мэргэжлийн хүмүүсийн байр суурийг авч үзвэл Туулын хурдны замыг түгжрэлд нөлөөлөхгүй гэдэг агуулгыг дэвшүүлсэн байсан. Харин хот төлөвлөлтийн үүднээс харах юм бол тус хурдны зам нь авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй. Учир нь Нисэх, Баянзүрхийн болон 22-ын товчоо руу өдөрт 60 мянган тээврийн хэрэгсэл зорчдог. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд 80 хувиар өссөн тооцоолол гарсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт зорчилт 1.8 сая байгаа бол 2040 он гэхэд 2.8 сая болж өснө. Хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр дээрх гурван товчооны чиглэлийн зорчилт хөдөлгөөн ч мөн адил өснө гэсэн үг.
Тэгэхээр уг асуудал дээр мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Тухайлбал, Туулын хурдны замын мэдээллүүдийг нь ил тод болгоод, хоёр тал болж талцан нэг нэгнийгээ харлуулахгүйгээр мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй” гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21