БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Цогтбаатар: С.Бямбацогт дарга уулзахаар очтол, нэгжүүл, утсаа хураалга гэнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Саяхан даа МАН-ын даргаа огцруулаад шахуу С.Бямбацогт УИХ-ын дарга болсон. Өнөөдөр уулзахаар дуудуулж байна гэхээр нь 2 цаг гаруй хүлээгээд, баахан ажил хэрэгч санал бэлтгээд цааснуудаа базаагаад уулзах гээд очтол нэгжүүл, утсаа хураалга гэнэ. Надад тэр даргаас гуйгаад хүсээд байх зүйлгүй учраас чадахгүйгээ хэлээд том даргын үүднээс нь буцав. Бас хэн нэгний яриа бичлэг хийж үзээгүй тэр дундаа нууцаар хийх тухай бодож ч байгаагүй. Нууж хаах ч хулгай байхгүй. Утас хураах хууль ч байхгүй. Утсаа хураалгаж мөлхөж орж ирвэл ир гэх нь холгүй залгаж байна. Нээлттэй, ил тод байдал гэдэг эдэнд дамаа дарга нарт нь суугаагүй "програм" юм байна.

Саяхан ЕС байсан хүн даргын өрөөнд далийж, мөлхөж ордог гэдэг нь санаанд оров. Үнэн юм байна гэж итгэх шахав. Би чадахгүй.
Өмнө Г.Занданшатар дарга, сүүлд Д.Амарбаясгалан болон Н.Учрал дарга ч тэр ингэж сүржигнээгүй дээ... Хулгай юм уу худуутай улс л нуух хаах юмтай байдаг байх. Юун тэр намын даргынх нь "чөлөөлөх". Шинээр нэг дарангуйлагч төржээ...
Юу ч үрдийн биш...
Ер нь цагаан байрны хулгайч нараас хүлээх юм дараа нь ямар хулгайн мэдээ гарах бол гэдэг хүлээлт л үлдэж.
Дээр дооргүй хулгай, ямба.
5 сонгогдсон Төрийн банкны захирал гэж авлигачинг хэний үеэл гэдгийг мэдэхгүй, Эрдэнэс Монгол дээр үргүй зардал буцалж байхад бас мэдэхгүй. Манай дарга ер нь юу ч мэдэхгүй 20 жил...
Ямба хийх, гуйлгах дуртай цагаан байртай МАН-ыханд иргэд удахгүй дүнгээ тавих байх.
Дасгалдаа явъя өө...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлэх, өөрчлөх, чөлөөлөх асуудлыг нээлттэй оруулна 18 минутын өмнө
Д.Цогтбаатар: С.Бямбацогт дарга уулзахаар очтол, нэгжүүл, утсаа хураалга гэнэ 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улсаа аваръя холбооноос “Монгол сэхэх үү-Мөхөх үү” сэдвээр мэдээлэл хийнэ 2 цагийн өмнө
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ 17 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа 17 цагийн өмнө
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 20 цагийн өмнө
Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял шийтгэжээ Өчигдөр
Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй Өчигдөр
Х.Нямбаатар сонордуулга гаргажээ. Өчигдөр
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ Өчигдөр
Халиун бугын эврийг тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатар марафон 2026” талаар мэдээлэл өгнө Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА Өчигдөр
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо 2026/04/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна 2026/04/21
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна 2026/04/21
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ 2026/04/21