БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АВТОМАШИНГҮЙ ӨДРӨӨР ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛҮҮД ӨГЛӨӨ


Өнөөдөр Автомашингүй өдрийг манай улс 12 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. “Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ хотын төв замуудаар 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Уг өдөрлөгийн хүрээнд төв талбай дээр иргэдэд зориулсан үйлчилгээ үзүүлэх асрууд баригджээ. Тэдний үйл ажиллагаатай танилцлаа.

ГССҮТ-ийн Эрүүл мэндийн албаны эрүүл мэндийн мэргэжилтэн Г. Анухай

Манай эмнэлгийн хувьд өдөрлөгийн хүрээнд анхны тусламж үйлчилгээ үзүүлэн, шаардлагатай заавар зөвлөгөөг урьдчилан сэргийлэх зөвлөгөөтэйн хамт хүргэн ажиллаж байна аа. осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээг хэрхэн авах ямар өвчинд ямар эмчилгээ хийлгэх талаар мэдээлэл өгнө. Зам тээвэр болон ахуйн бэртлийн анхны тусламж үзүүлэх зөвлөгөө ч мөн хүргэж байна. Өдөрлөгийн үеэр хүүхдүүд дугуйнаас унаж гэмтсэн тохиолдлууд цөөнгүй гарч байна.

БЗД-ИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ ХАРИУЦСАН ХАЛДВАР СУДЛААЧ Э. ЦЭЛМЭГ

Бүх дүүргийн эрүүл мэндийн төвүүд өөр өөр сэдвийн хүрээнд иргэдэд зөвлөгөө тусламж үзүүлэхээр ажиллаж байна аа. Манай дүүргийн эмнэлгийн хувьд гэвэл цаг үеийн байдалтай холбоотойгоор "УЛААНБУРХАН" өвчнөөс сэргийлэх зөвлөгөө тусламж үзүүлж, дархлаажуулалт буюу вакцины ач холбогдлын тухай заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

 

БГД-ИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ Д. НАМУУН

БГД-ийн эрүүл мэндийн төвийн хувьд архи, тамхи, дэлгэцийн донтолт зэрэг асуудлууд дээр сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Эцэг эх асран хамгаалагч нартай тус өвлөлүүдийн тухай богино хэмжээний уулзалт зохион байгуулж мэдээлэл өглөө. Мөн иргэд дүүрэгтээ сэтгэл зүйчтэй гэдэг мэдээлэл дутмаг байсан тул маш их баярлаж хүлээн авсан.

ХАН- УУЛ ДҮҮРГИЙН ЭМ ЗҮЙЧ Д. ЭРДЭНЭЦЭЦЭГ

Хан уул  дүүргийн эрүүл мэндийн төв нь эмийн зохистой хэрэглээ эрүүл амьдрах төлөвшил олгох талаар зөвлөгөө өгөн ажиллаж байна. мөн иргэдээ илүү эрсдэлт өвчлөлд өртөхөөс сэргийлэн эрт илрүүлэгт хамрагдахыг уриалж байна. Ирсэн иргэддээ бид дархлааг нь баг ч болон дэмжин витамин с бэлэглэж байгаа юм.

 

DENT LNN ЭМНЭЛГИЙН ШҮДНИЙ ЭМЧ Э. АРИУНЖАРГАЛ

Энэхүү өдөрлөгт анхны удаа оролцож байна. Мөн үзлэг зөвлөгөө үнэгүй хийж өгч, хүүхэд багачуудад зориулан зураг авах самбар бэлдсэн байгаа. Бага насны хүүхдүүдийн хувьд шүд цоорлын өвчлөл их байна. Энэ өвчлөл нь шүдээ буруу угаах, өглөө оройдоо болон чихэрлэг зүйлс идсэний дараа угаахгүй байх, 6 сар тутамд үзлэгт ороогүй зэргээс шалтгаалан үүсдэг.

 

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ СУРГАЛТЫН АЛБАНЫ МЕНЕЖЕР Б. САНЧИРМАА

Монголын хүүхдийн ордны хувьд нэмэлт элсэлттэй холбоотой мэдээлэл болон танилцуулга хүргэх зорилгоор ирсэн. Манайх нийт 26 төрлийн дугуйлан явуулдгаас 10 дугуйландаа элсэлт авч байгаа. Манай ордны хувьд дүүргүүдийн алслагдсан бүсийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй 8 төрлийн дугуйлан хичээллүүлдэг. Монголын хүүхдийн ордныг зорьж ирдэг хүүхдүүд, эцэг эхчүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. бид 18:00 цаг хүртэл байх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 14 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 14 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 17 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 17 цагийн өмнө
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 18 цагийн өмнө
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 18 цагийн өмнө
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 18 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 20 цагийн өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ 20 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА 22 цагийн өмнө
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ Өчигдөр
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 2026/10/02
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД БАЙРШУУЛЛАА 2026/10/02
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/10/02