БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

105,6 ТЭРБУМААР ҮНЭЛЭГДСЭН ХАНГАРЬД ОРДНЫГ 13,7 ТЭРБУМААР ЯАГААД ШИЛЖҮҮЛЭВ


Төрийн өмч үнэгүйддэгийн хамгийн тод жишээ нийслэлийн Хангарьд ордон болоод байна. НИТХ-ын Зөвлөлийн хурлаар 16 давхар бүхий энэ барилгыг 14,3 тэрбумаар үнэлэн Улсын Дээд шүүхэд шилжүүлэхээр болжээ. Хэдийгээр нэг төрийн өмч нөгөөд шилжүүлж байгаа ч үнэлгээ үнэн зөв байх учиртай. Гэтэл хотын төвд байрлалтай Дээд шүүхэд Хангарьд ордныг ийнхүү үнэлэн шилжүүлэн өгч  байгаагийн цаана ямар нэгэн ашиг сонирхол бизнесийн далд санаа нуугдаж байгаа юм биш биз. Баримтыг фокуслав.

БАРИМТ:

  • 2018 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар Хангарьд ордны барилга болон газрыг  нийтэд нь 43 тэрбум 423,3 сая төгрөгөөр үнэлсэн
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд зарласан Хангарьд ордныг хувьчлах дуудлага худалдаагаар анхны үнийг энэ үнээр  үнэлж дэнчинг 4 тэрбум 342 сая 400 мянган төгрөгөөр тогтоож байжээ.
  • 2022 онд хийсэн үнэлгээгээр тус барилгыг 77 тэрбум 745.4 сая төгрөг, газрыг нь  2 тэрбум нийт 105.6 тэрбум төгрөгөөр үнэлж байжээ.

Гэтэл 4 жилийн дараа  буюу 2024.09.19-ны өдрийн НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар 14,3 тэрбум төгрөгөөр үнэлэн Дээд шүүхийн өмчлөлд шилжүүлэх шийдвэрийг гаргажээ

ФОКУСАЛВАЛ: 

Төрийн өмчийг төрийн өмчид нь шилжүүлж байгаа гэсэн тайлбарыг холбогдох хүмүүс өгч байгаа ч үнэлгээг ийнхүү хэд дахин бууруулж бүхэл бүтэн 16 давхар барилгыг нийслэлийн төв цэг болох Сүхбаатарын талбайн яг дэргэдэх газрынх нь  хамт 14,3 тэрбумхан төгрөгөөр үнэлсэн нь өөрөө хууль бус төдийгүй хуйвалдааны шинжтэй байж магадгүй юм. Хэдхэн жилийн өмнө хувьчлах хүртэл асуудал сөхөгдөж байсан Хангарьд ордныг өнөөдөр Дээд шүүхэд, маргааш хэн нэгний хувийн компанид энэ үнээр нь худалдахыг үгүйсгэх аргагүй.  Тиймээс үнэлгээ нь анхнаасаа үнэн зөв байх ёстой

Хоёрдугаарт, төрийн өмчийг үнэгүйдүүлж  үнэлэх ёстой гэсэн Сангийн сайдын баталсан журмын яаралтай эргэн харж өөрчлөх эс бөгөөс ийм журам баталсан нэр бүхий Сангийн сайдыг хууль хяналтын байгууллагууд шалгах хэрэгтэй болжээ. Энэ хэний урьдчилан найруулсан жүжиг вэ,  НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан дарга аа?!

 


2
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 2026/11/06
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 2026/11/06
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/11/06
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/11/06
ЦЕГ: 55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ 2026/11/06
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/06
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026/11/05
​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө 2026/11/05
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ 2026/11/05
ХУД авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа 2026/11/05
Эрэн сурвалжлагдаж байсан 100 хүнийг олж тогтоожээ 2026/11/05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав 2026/11/05
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026/11/05
ҮЙЛ ЯВДАЛ: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол болно 2026/11/05
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО 2026/11/04
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа 2026/11/04
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! 2026/11/04
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО 2026/11/04