БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЭРДЭНЭТИЙН "ЭЗЭН" Г.ЁНДОН УДАХГҮЙ СОЛИГДОНО


Засгийн газар Уул уурхайн сайд Г.Ёндонг "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар томилоод хоёр жил болж буй. Томилогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын өдийд ноцтой асуудлууд үүсгэж Засгийн газрын шүдний өвчин болоод буй Г.Ёндонтой холбоотой баримтуудыг фокуслав.

БАРИМТ:
2022.08.31 Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон Эрдэнэт үйлдвэрийн даргаар томилов
2023. 09.15 Энэ өдөр тус үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарлаж буйгаа албан ёсоор мэдэгдэв. Цалинг 50 хувиар нэмэхийг шаардлаа. Үүнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон "Ажил хаялтад оролцсон ажилчдыг шүүхэд өгөхөө мэдэгдэж шүүхээр хууль бус гэдэг нь тогтоогдсон тохиолдолд бол тодорхой хэмжээний сөрөг нөхцөл байдлууд үүсэх магадлалтай учраас ажил олгогчийн хувьд ажилчдаа анхааруулъя" хэмээн мэдэгдэж чимээгүй болгов.

2024.09.11 Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад дэлбэрэлт болж 17 настай дадлагажигч болон 37 настай эмэгтэй А хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ.

ФОКУСЛАВАЛ: Ослыг баллон дэлбэрч, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан хэмээн урьдчилсан байдлаар үзэж байгаа юм байна. Гэхдээ "халуун гал" эргэлдэж байдаг Эрдэнэт үйлдвэрийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг №1 асуудал юм. Үүнтэй холбогдуулан Г.Ёндонд хариуцлага тооцон огцруулах асуудал яригдаж байна. 

  • Ерөнхий сайдаар улиран томилогдоод буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг тэргүүлсэн 2 жил гаруйн хугацаандаа хэн нэгэнт хариуцлага тооцоогүй. Яг үнэндээ одоо "сэлэм эргүүлэх" цаг нь ирж буй.

БАРИМТ: Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Эрдэнэт үйлдвэрийг "сүү" нь дууссан нядалгаанд орох цаг нь болсон "үнээ" хэмээн хэлж байгаад хувьчилсан. Гэвч улс төрийн бүлэглэлүүд энэ үйлдвэрийн Ерөнхий захирлаар өөрийн хүнээ томилох гэсэн амбиц, лобби хүчтэй өрнөсөөр байгаа нь Эрдэнэт одоо ч "саалийн үнээ" хэвээр байгааг баталж буй.

ФОКУСЛАВАЛ:
60 жилийн түүхэнд гарч байгаагүй хөдөлмөрийн аюулгүй байдлаас үүдэлтэй дэлбэрэлт болсон нь Г.Ёндонтой хариуцлага тоцох нэг шалтаг болж байна. Нөгөөтэйгүүр дараагийн ээлжийнхэн Эрдэнэтэд үйлдвэрийг авахын тулд улс төрийн бойкот хийхдээ тулаад байгаа тул асуудал хурцдахаас өмнө Г.Ёндонд хариуцлага тооцдоггүй юм аа гэхэд чимээгүйхэн явуулахаар улс төрийн түвшинд тохиролцжээ.
Түүний оронд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргааар буг болтлоо ажиллаж буй Б.Цэнгэл /хуучнаар ТӨХ-ны дарга/ яригдаж байна. Түүнийг суудлаас нь ховхлохын тулд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар явж болох юм гэсэн хүсэлтийг нь харгалзаж буй гэнэ. Мөн УБТЗ-ийн дарга Х.Хэрлэнг Ерөнхийлөгчийн зүгээс зүтгүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Аль аль нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэнийг нь таалж, тохиролцохоос Эрдэнэт үйлдвэрийн дараачийн шинэ Ерөнхий захирал тун удахгүй тодрох нь тодорхой болоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 13 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 13 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 16 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 16 цагийн өмнө
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 17 цагийн өмнө
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 17 цагийн өмнө
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 17 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 19 цагийн өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ 19 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА 21 цагийн өмнө
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ 23 цагийн өмнө
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 2026/10/02
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД БАЙРШУУЛЛАА 2026/10/02
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/10/02