БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хоёр удаа хойшлуулсан дулааны тарифийг 2027.01.01-нээс нэмнэ


Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 236 дугаар тогтоолоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний үнэ тариф, төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болгосон. 

Улмаар хэрэглэгчдэд борлуулах дулааны үнэ тарифт 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өөрчлөлт оруулах байсныг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Өмнө нь дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулж нэмэхээс өөр аргагүй болсон учраас 2024 оны сүүлээр мөн тогтоол гаргаж, 2025 оны эхээр нэмэх шийдвэр гаргаж байсан. Гэсэн ч хэрэгжиж чадаагүй 2025 оны дөрөвдүгээр сард тогтоолд дахин өөрчлөлт оруулсан боловч 12 дугаар сард ийнхүү хоёр дахь удаагаа дулааны үнэ тариф нэмэхийг хойшлуулж байна. 

Засгийн газраас судалж үзээд цахилгаан, дулааны тарифыг бодит өртөгт ойртуулан шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн цахилгаан эрчим хүчний үнийг хэрэглээнээс нь хамааран нэмэгдүүлсэн. 

Харин дулааны эрчим хүчний үнэд 2019 оноос хойш огт өөрчлөлт ороогүй. Улсын болон хувийн хэвшлийн 70 гаруй конторын ажилчид цалингаа авч чадахгүй хэмжээнд хүрсэн. Учир нь цахилгаан, ус, дулааны тариф олон жил хамгийн бага тарифаар бодогдож ирсэн. Үүний улмаас ус, дулаан, цахилгаан хангамж түгээлт, нийлүүлэлтийн байгууллагуудын санхүүгийн тогтвортой байдал алдагдсан. Дулаан, цахилгааны тасалдал үүсэх эрсдэл нэмэгдсэн. Шугам сүлжээ, техник технологио шинэчилж, их болон урсгал засвар хийх, аюулгүй ажиллагаа зэргээ сайжруулах боломжгүй нөхцөлд хүрсэн. Эрчим хүч, дулааны хэмнэлт, үр ашиг талаасаа ч хэрэглэгч хэт хямд тарифтай үед үргүй буюу илүүдэл хэрэглээ хэт их гаргадаг аж. Ихэнх улсад тариф нь бодит өртгөө нөхдөг, зөвхөн зорилтот бүлэгт татаас олгодог байна. 

Дулааны тарифыг бодит өртөгт ойртуулснаар салбарыг дампуурлаас хамгаалах, дэд бүтцийг шинэчлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, урт хугацаанд илүү найдвартай, тогтвортой үйлчилгээг бий болгодог аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 20 цагийн өмнө
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА Өчигдөр
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ Өчигдөр
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа Өчигдөр
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо Өчигдөр
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа Өчигдөр
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21