БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төсөвт суулгасан 656 тэрбум АН-ынхны кнопны шагнал уу


Зуд болоход нохой зоолно гэгчээр МАН-ын зодооноор АН-ын кнопчидыг зуу зуун тэрбумаар  худалддаж авсан болзошгүй баримт 2026 оны улсын төсөв байсан нь ил болж эхэллээ

Өчигдөр хуралдсан УИХ-ын Төсвийн байнгын хороогоор 2026 оны төсвийг хэлэлцэх үеэр АН-ынхны кнопны үнэ нь санал оруулсан УИХ-ын гишүүдийнхээ нэр устай хамт орж иржээ 

Хамгийн инээдтэй нь улсынхаа нийслэлийг эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй, өвөл болохоор л цахилгаан хязгаарлана гэж нийслэлчүүдийг айлгадаг Засгийн газар  эрчим хүч экспортлох урсгал зардалд 2.6 тэрбум төгрөг зарцуулна гэж төсөвлөжээ. 

Үүнийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж санаачилж, Засгийн газар дэмжиж 2026 оны төсөвтөө суулгасан ч байх шиг. 

Арай л хошин шогийн мөрөөдөл биш үү!

Сайтар нягталж ухвал Увсын Улаангом, Говь-Алтайн Есанбулаг сумын үерийн даланг барих сэргээхэд  30 тэрбум, 10 тэрбум суулгаж, Хар тамхи мансуурах бодистой тэмцэх хөтөлбөрийн зардлыг  1.9 тэрбумаар нэмсэн ч байх шиг. 

Засагт мөнгө байнаа. Харин багш, эмч нарынхаа цалинг нэмэхэд биш Засгаа хамгаалж үлдэхэд зарцуулаад байгаа юм биш үү Занданшатар сайд аа!?

ЗОХИЦУУЛАЛТЫН САНАЛ гэх томьёолол дор 656 тэрбум 586 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 176 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр нэмж оруулжээ. 


Багш нар 13 хоног гадаа хүйтэнд сууж, ажил хаяж байхад цалин нэмэх боломжгүй гэж салбарын сайд Засгийн газар гүрийж байсан. Нарийлж нарийлж арай гэж 2.8 сая төгрөгийн цалин өгөхаөр болж тохиролцсон. Багш нар ажил хаялтаа зогсоосон. 

Харин одоо эрүүл мэндийн салбарынхны ээлж ирж,  11 дүгээр сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлаэ. 

Эмч нарыг ажил хаяулахгүйгээр цалинг нь 3.5 сая төгрөг болгож нэмэх боломж Засгийн газарт байна уу?!

УИХ дахь АН-ын гишүүдийн кнопын шагнал 656 ТЭРБУМ 586 САЯ ТӨГРӨГ.
Энэ мөнгөөр хичнээн эмч нарт 3.5 сая төгрөгийн цалин өгөх боломжтой вэ?!

 Тоо бодьё!
656.586.000.000 : 3.500.000 = 187 596 

Энэ бол 187. 596  хүнийг 3.5 сая төгрөгөөр цалинжуулах мөнгө. 

Мөн ЗГ-ын өргөн барьсан 2026 оны улсын төсвөөс олж илрүүлсэн ганц л баримт. 

Үргэлжлүүлээд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийг ухвал зуу зуун тэрбумаар сайхан нэртэй,  үр дүн нь тодорхойгүй олон төсөл хөтөлбөрүүд цуварна?!

Засаг мөнгөгүй л гэсэн. Гэтэл энэ мэт улстөрчдөд зориулсан хэдэн тэрбумууд Төвийн болон Баруун бүсүүдэд зайлшгүй шаардлагатай бус зардлуудад  төсөвлөгдсөнийг харж болно. 

Гурав дахь буюу сүүлийн хэлэлцүүлэгтээ орсон 2026 оны төсөв маргааш нөгөөдөргүй УИХ-ын чуулганаар батлагдах гэж байна. 

Гэтэл УИХ-ын гишүүд үл мэдэгчийн дүрээр төсвийг батлахаар яарч байна. 

 Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэх үү, УИХ дахь АН-ын кнопыг худалдаж авахыг санаархсан байж болзошгүй Засгийн газрыг төсвийг нүдээ аниад баталцгаах нь уу?!
Харцгаая хянацгаая!!



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 11 цагийн өмнө
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА Өчигдөр
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ Өчигдөр
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа Өчигдөр
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо Өчигдөр
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа Өчигдөр
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно Өчигдөр
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21