БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна

Г.Оюунтуяа
2025/11/05

НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Чип төслийн хүрээнд нийслэлийн Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлын гэр, байшинд дулаалга хийж байна. Тус айлуудыг ирэх 11 дүгээр сарын 15-наас төвийн хийн хангамжид холбох ажлыг төлөвлөсөн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч А.Амартүвшин өнөөдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллаж, Чип төслийн хүрээнд дулаалга хийлгэсэн айл өрхийн сэтгэл ханамж болон хагас коксон түлшний хэрэглээ, зөв галлагааны байдалтай газар дээр нь танилцлаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Өнөөдрийн байдлаар иргэд сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлш, угааж баяжуулсан мидлинг гэсэн гурван төрлийн түлш хэрэглэж байна. 12 дугаар сараас эхлэн хагас коксон түлшийг дангаар нь хэрэглэх бөгөөд энэ үеэс нийслэлийн агаарын бохирдлын судалгааг өнгөрсөн жилтэй харьцуулан гаргаж, олон нийтэд мэдээлнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол 5–10 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Уг судалгааг НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банктай хамтран хийж байгаа. Мөн 122 мянган айлд ухаалаг угаар мэдрэгч суурилуулж, нэмэлтээр 45 мянган мэдрэгчийг худалдан авах ажил үргэлжилж байна. Угаар илрэхэд мэдээлэл 3–5 секундийн дотор Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд очдог. Гэрээт ажилтнууд тухайн айл руу холбогдож мэдээлэл өгч байна. Хэрэв утсаа аваагүй тохиолдолд хамгийн ойр байгаа ажилтнууд  5–7 минутын дотор очиж тусламж үзүүлж байна. Иргэдийг албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч, зөв галлагаа хийж, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна” гэлээ.

Э.Батзолбоо: Хагас коксон түлш утаа тортог багатай, дулаанаа удаан хадгалж байна

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Э.Батзолбоо “Манайх гэрээ байгуулан Чип төслийн хүрээнд дулаалга хийлгэсэн. Энэхүү дулаалга нь цас, борооноос хамгаалсан синтепон, брезинтэн бүрээс бүхий бүтэн хучилттай. Өмнө нь гэрийн хаяагаа дулаалсан ч дулаан алддаг байсан бол энэ жил маш дулаахан байна. Цас орсон өдрүүдэд бүрээс ус, чийг нэвтрүүлээгүй. Цонхны агаар сэлгэлт хийж өгсөн нь угаартах эрсдэлээс сэргийлж байна. Манайх хагас коксон түлш түлж байгаа. Эхэндээ түлэх аргаа мэдэхгүй байсан ч модоо ахиухан хийснээр сайн асаж, утаа тортог багатай, дулаанаа удаан хадгалдаг. Хүйтэн өдөр хоёр хувин, дулаан өдөр нэг хувин түлш түлж байна. Нийслэлээс иргэдийнхээ төлөө утаа багатай түлш нэвтрүүлж, гэр, байшинг нь дулаалж байгаад талархаж байна. Иргэд бид өөрсдөө гэрийн дулаалга, битүүмжлэлийг сайн хийж, зөв галлагааны горимоор галаа түлж, агаар сэлгэлт хийх, угаар мэдрэгчээ байнга асаалттай байлгах хэрэгтэй юм байна” гэв.

П.Анхбаяр: Хагас коксон түлшийг зуухандаа хийсний дараа ахиухан мод нэмбэл сайн асна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хийн хангамжийн инженер П.Анхбаяр “Галлагаа хийхийн өмнө зуухаа сайтар цэвэрлэж, зөв галлагааны горимоор түлэх нь чухал.  Төслийн зуух доош соролттой бүтэцтэй тул түлш хийсний дараа ахиухан мод нэмбэл сайн асна. Мөн зуухны арын салхивчийг нээлттэй байлгах хэрэгтэй. Түүнчлэн зарим айл угаар мэдрэгчээ унтраах, үүдэндээ гаргаж тавих тохиолдол гарч байна. Угаар мэдрэгчийн ажиллагаа өмнөх жилүүдээс сайжирсан тул дохиолол өгөхөд нь унтраалгүй, байнга асаалттай байлгаж, угаартах эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, бороо орно 1 цагийн өмнө
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 19 цагийн өмнө
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна 19 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ 22 цагийн өмнө
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 2026/07/23
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 2026/07/22
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/07/22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 2026/07/22
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 2026/07/22
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2026/07/22