БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.10.30) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 3.1-т “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлнэ” гэж, мөн "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.1.3.6-д “Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний нийгмийн баталгааг хангах үүднээс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулах” зорилт дэвшүүлсэн.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаануудаар холбогдох асуудлыг хэлэлцсэн хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамтай хэлэлцээрийн төсөл боловсруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар шинжээчдийн ажлын хэсгийг байгуулан ажиллаж 17 удаагийн хэлэлцээ хийж, Хэлэлцээрийн төслийг эцэслэн боловсруулсан байна.

Хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар талууд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хэлэлцээрт гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулжээ.

Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Казахстан Улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийт шүүгчийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцана 29 минутын өмнө
Анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт ид өрнөж байна 1 цагийн өмнө
Д.Тайван: СХД-ийн 129 дүгээр сургууль орчмын авто замын ажил ирэх сард дуусна 1 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 2 цагийн өмнө
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 3 цагийн өмнө
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна 3 цагийн өмнө
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна 3 цагийн өмнө
Д.Цогтбаатар: Хүсээд байгаа хэмжээгээр цалин тэтгэвэр нэмэх боломжгүй 5 цагийн өмнө
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу захидал илгээжээ 5 цагийн өмнө
Б.Түвшин: Намайг заналхийлж, нэр төрд чинь халдана гэж 300.000 доллар нэхсэн асуудал гарлаа 6 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар түлшний хангамжийн асуудлаар хорооны Засаг дарга нартай уулзлаа 7 цагийн өмнө
​“Виз гаргаж өгнө”, “Зурхайч, үзмэрч хийнэ” гэж иргэдийг залилж байсан этгээдийг олж тогтоожээ 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум болно 8 цагийн өмнө
Ж.Бат-Эрдэнэ: Энэ 2 хоногт учраа олж чадах байхаа гэж бодож байгаа 23 цагийн өмнө
Менторшип тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд 400 оюутан шалгарлаа 23 цагийн өмнө
ТБХ: Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо Өчигдөр
Хүннү” дэд станцын бүтээн байгуулалт 84 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
Ч. Хүрэлбаатар: Ерөнхий сайд Г. Занданшатарын Би хулгайтай эвлэрэхгүй гээд хурлыг орхисон гэдэг нь худлаа мэдээлэл Өчигдөр
Шахмал түлшийг дамлан борлуулж, нөөцөлж, 2-4 дахин нугалж зарж байна Өчигдөр
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо Өчигдөр