БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

#ФОКУС_ФАКТ: Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийнхөө санаачилсан Баянхонгор-Шаргалжуутын авто замын 66.4 тэрбумын тендерийг өөрөө авчээ

Г.Оюунтуяа
2025/10/16

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа буюу 2024 онд Баянхонгор-Шаргалжуут чиглэлд 54.1  км авто зам тавиулахаар улсын төсөвт 66.4 тэрбум төгрөг суулгасан.

Улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны тавдугаар сард Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын ажлыг хоёр багц болгож тендер зарласан.

Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын Багц-1 буюу 25 км авто замын 30 тэрбум төгрөгийн тендерт “Бридж бюлдинг” ХХК шалгарсан.

Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын Багц-2 буюу 29.1 км авто замын 36 тэрбум төгрөгийн тендерт өнөөх “Бридж бюлдинг” ХХК болон “Их богд зам” ХХК-ийн түншлэл шалгарсан.

Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын 66.4 тэрбум төгрөгийн тендерийг авсан “Бридж бюлдинг” ХХК-ийг Даваадоржийн Сүхбаатар, Пүрэвээгийн Мөнхзориг эзэмшдэг. Харин “Их богд зам” ХХК-ийг Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайхан эзэмшдэг.


Тэгвэл “Бридж бюлдинг” ХХК-ийг эзэмшигч Даваадоржийн Сүхбаатар, Пүрэвээгийн Мөнхзориг хоёр нь Ерөнхий сайд Г.Занданшатарын хүү З.Алтангэрэл, Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы охин М.Цэрэнлхам хоёртой “Стар конкрит” ХХК-ийг хамтран эзэмшдэг.

“Стар конкрит” ХХК

 

Г.Занданшатарын хүү З.Алтангэрэл


 

Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы охин М.Цэрэнлхам

 

 

Тэгээд болоогүй, Д.Сүхбаатар, П.Мөнхзориг хоёр нь Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы “Их богд зам” ХХК-д ажилладаг байсан.

П.Мөнхзориг

 

Д.Мөнхсайхан 2020 онд Баянхонгорын Засаг дарга болохдоо Д.Сүхбаатар, П.Мөнхзориг хоёрын нэр дээр “Бридж бюлдинг” ХХК-ийг байгуулж, улмаар 2021 онд Г.Занданшатарын санаачилсан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын шинэчлэлтийн 5.0 тэрбумын тендерийг анх энэ компаниар дамжуулсан авсан. Харин Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы тухайд, төрд ажилласан туршлагагүй түүнийг 2018 онд Г.Занданшатар Баянхонгороос авчирч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн газрын захирлаар хоёр жил ажиллуулаад, 2020 онд Баянхонгорын Засаг дарга болгосон. Нэгтгэвэл, Г.Занданшатар өөрийн санаачилсан Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын 66.4 тэрбум төгрөгийг өөрөө авсан байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Өнөө шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр их цас орж цасан шуурга шуурна 14 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 15 цагийн өмнө
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА 15 цагийн өмнө
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ 16 цагийн өмнө
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна 16 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв 17 цагийн өмнө
Ч.Номин: Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тастаж тавьсан цаас санхүүгийн баримт биш! 17 цагийн өмнө
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэйчүүд байна 18 цагийн өмнө
Хонио хариулж яваад төөрсөн өсвөр насны хүүг эрлийн ажиллагаа зохион байгуулж олжээ 22 цагийн өмнө
Агаар бохирдуулагч бодисууд 2024 оны мөн үеэс 22-80 хувиар буурчээ 22 цагийн өмнө
Улаанбаатар хот орчмоор цас орж, шуурна 23 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2025” эрдэм шинжилгээний хурал болно 23 цагийн өмнө
МИАТ-ын нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр
Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохир усны шугам хоолойг цэвэрлэнэ Өчигдөр
ТООГ НЬ ХАССАН Ч САНХҮҮЖИЛТИЙГ НЬ НЭМСЭН ТӨСӨВ Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙНА Өчигдөр
Б.Сумъяа: Шүгэл биш Бүрээ үлээвэл ямар вэ Өчигдөр
Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ Өчигдөр
Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ Өчигдөр
​Гадаа тоглож байсан хүүхдүүдийг гэртээ аваачиж, бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэргийг шалгаж байна Өчигдөр