БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ИРГЭД ТЭГШ, СОНДГОЙГ ДЭМЖЭЭГҮЙ Ч ЗАХИРАМЖИЙН ДАГУУ ЗОРЧИНО


Нийслэлийн авто замын түгжрэл нэмэгдсэн өдрүүдэд түр хугацааны зохицуулалт хийх эсэх талаар албаныхан иргэдээс санал авсан. Гэвч иргэд улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих нь зөв шийдвэр биш гэж үзсэн байна. Тиймээс дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр албажаагүй.

ЗХУТ-өөс тодруулахад, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Зохицуулалтуудыг мөн нэмж ажиллаж байна. Гэхдээ улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр гараагүй. Харин дугаарын хязгаарлалт захирамжийн дагуу хэвийн үргэлжилж байгаа.

Өөрөөр хэлбэл, 1, 6-гаар төгссөн улсын дугаартай бол Даваа гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй захирамж хэвээр үйлчилнэ гэлээ.

Одоогийн зохицуулалтаар,  дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд үйлчилж байна.

  • 1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гаригт хөдөлгөөнд оролцохгүй юм.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хөдөлгөөний санал асуулгад нийт 4000 гаруй хүн санал өгсөн бөгөөд тэдний 59 хувь нь дэмжихгүй гэх хариултыг сонгожээ. Ингэснээр иргэд дэмжээгүй учир тус санал шийдвэр гаргалтын шат руу явахгүй гэсэн үг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 7 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 9 цагийн өмнө
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 10 цагийн өмнө
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 11 цагийн өмнө
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 12 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 12 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 12 цагийн өмнө
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 14 цагийн өмнө
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 15 цагийн өмнө
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо Өчигдөр
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 2026/10/21