БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрөө хуульд нийцүүлэн шинэчилж баталлаа

Admin
7 цагийн өмнө

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) амжилттай болж өндөрлөлөө. Ээлжит бус хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан Үндсэн дүрэм болон намын хөтөлбөрийн шинэчилсэн төслийг батлах, намын даргыг сонгох гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

Их хурлын ээлжит бус хуралдааны эхэнд Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн, УИХ-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгож ёсчлон батламжилсан. 
Дараа нь Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслийг хэлэлцэн Намын Их хурлын нийт гишүүдийн саналаар баталлаа. 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд энэ онд багтаж намын хөтөлбөр, Үндсэн дүрмээ шинэчлэн батлуулах үүрэг хүлээсэн. Ингээд АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар 2025 оны хоёрдугаар сарын 03-нд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан төслийг боловсруулсан. Ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд НАМЫН АНХАН болон ДУНД ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУДААР 4️⃣5️⃣ удаа ХЭЛЭЛЦҮҮЛСЭН. Тухайлбал, 

*  2025 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монгол орон даяар Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн хэлэлцүүлэг эхлэв.

* Хэлэлцүүлэг 330 сум, нийслэлийн 204 хорооны намын гишүүд дэмжигчдийн оролцоотой 12 хоногийн турш өрнөж, 5000 гаруй гишүүд оролцож саналаа өгсөн. 

Намын гишүүдээс цахим болон цаасаар 4222 санал ирснийг Ажлын хэсэг нэгтгэн дүгнэлт хийж боловсруулан намын үзэл баримтлал, хөтөлбөр, Үндсэн дүрэмдээ тусган Улс төрийн зөвлөлд танилцуулсан.  

* 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр АН-ын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдаж тус төслийг хэлэлцэн ҮБХ-ны ээлжит бус хуралдаанд өргөн барихыг дэмжсэн. 

Мөн өдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар төслийг тус тус хэлэлцэн Их хурлаар ёсчлон батлуулахыг дэмжсэн юм.

Ийнхүү намын Их хурлын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар уг төслийг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй зарим тодорхой заалтад бүрээр санал хураасан. Ингээд хуралдааны төгсгөлд Намын Их хурлын ээлжит бус хуралдаанд оролцсон нийт гишүүдийн саналаар Үндсэн дүрэм, хөтөлбөрийн шинэчилсэн төслийг батлав. Энэхүү төслийг Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр хүчин төгөлдөр үйлчилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрөө хуульд нийцүүлэн шинэчилж баталлаа 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 12 цагийн өмнө
Маргааш Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүрэгт цахилгаан хязгаарлана 12 цагийн өмнө
Тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ 12 цагийн өмнө
АФГАНИСТАНД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 250 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ 12 цагийн өмнө
Н.Пүрэвдорж: Метроны инженер зам тээвэр, төмөр зам, уул уурхайн салбарын алинд ч хөрвөн ажиллах боломжтой 12 цагийн өмнө
Б.Одбаяр: Улаанбаатар хотын гол авто замуудын 80 гаруй хувь буюу 232 км авто замыг шинэчлээд байна 14 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цагийн өмнө
Л.Хосбаяр: НЕБ-ын тусгай хэрэгцээт 63 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ирэх онд ашиглалтад оруулна 14 цагийн өмнө
Хүний амь хөнөөн, цогцсыг нь булшны нүхэнд нуусан этгээдийг баривчилжээ 16 цагийн өмнө
ОБЕГ: НИЙТ ДУУДЛАГЫН 64 ХУВИЙГ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР ЭЗЭЛЖ БАЙНА 16 цагийн өмнө
Улсын дээд шүүх Хангарди ордонд нүүж оржээ 17 цагийн өмнө
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 17 цагийн өмнө
Өнөөдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллана 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Эх хэлний баяр, эрдмийн аян замын шинэ өдрийн мэнд хүргэе 19 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар: Сурагч, багачууддаа 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе 20 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа 20 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Эх хэлээ эрхэмлэхийн учир” хичээл орно 20 цагийн өмнө
GS25-д маргалдсан ихрүүдийг саатуулжээ 20 цагийн өмнө
“КАМЕРТОН” ДАХИН НЭГ УДАА – 30 ЖИЛИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ПАРТИ Өчигдөр