БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.09.01) Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барив.


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг 33,4 их наяд төгрөг байхаар баталсан ч дэлхийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдлаас шалтгаалж дээрх дүн хангагдахгүй байх эрсдэлтэй байна. Тиймээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төсөлд эдийн засгийн бодит өсөлт 2026 онд 5,7 хувь, 2027 онд 6,3 хувь, 2028 онд 6,5 хувь байхаар тооцсон байна.


Монгол Улсын Засгийн газраас 2026 оны төсвийн бодлого нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлаж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжихийн зэрэгцээ олон нийтийн саналд үндэслэн эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарна гэдгийг тодотголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 18 минутын өмнө
Маргааш Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүрэгт цахилгаан хязгаарлана 22 минутын өмнө
Тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ 38 минутын өмнө
АФГАНИСТАНД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 250 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ 43 минутын өмнө
Н.Пүрэвдорж: Метроны инженер зам тээвэр, төмөр зам, уул уурхайн салбарын алинд ч хөрвөн ажиллах боломжтой 57 минутын өмнө
Б.Одбаяр: Улаанбаатар хотын гол авто замуудын 80 гаруй хувь буюу 232 км авто замыг шинэчлээд байна 2 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цагийн өмнө
Л.Хосбаяр: НЕБ-ын тусгай хэрэгцээт 63 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ирэх онд ашиглалтад оруулна 2 цагийн өмнө
Хүний амь хөнөөн, цогцсыг нь булшны нүхэнд нуусан этгээдийг баривчилжээ 4 цагийн өмнө
ОБЕГ: НИЙТ ДУУДЛАГЫН 64 ХУВИЙГ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР ЭЗЭЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
Улсын дээд шүүх Хангарди ордонд нүүж оржээ 5 цагийн өмнө
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 5 цагийн өмнө
Өнөөдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллана 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Эх хэлний баяр, эрдмийн аян замын шинэ өдрийн мэнд хүргэе 7 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар: Сурагч, багачууддаа 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе 8 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Эх хэлээ эрхэмлэхийн учир” хичээл орно 8 цагийн өмнө
GS25-д маргалдсан ихрүүдийг саатуулжээ 8 цагийн өмнө
“КАМЕРТОН” ДАХИН НЭГ УДАА – 30 ЖИЛИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ПАРТИ 19 цагийн өмнө
О.Цогтгэрэл анхны санал хураалтаар АН-ын даргаар сонгогдлоо Өчигдөр