БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ДЭЛХИЙН ТАМИРЧДАА УЛСААС НАСАН ТУРШИД НЬ САР БҮР УРАМШУУЛДАГ

15 цагийн өмнө

Олимп, паралимпоос медаль хүртсэн тамирчдын хөдөлмөрийг төрөөс үнэлж тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгодог билээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2012 оноос эхлэн Олимп, Дэлхийн аваргаас медаль хүртсэн баг тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгодог болсон. Тус зарлиг дээр үндэслэн 2018 оны Засгийн газрын 173-р тогтоолын дагуу мөнгөн урамшуулал олгодог билээ.

Тэгвэл тамирчдад сар бүр олгох урамшуулал хэд байдаг талаар хүргэе.

  • Олимп/Паралимпоос алтан медаль хүртсэн тамирчинд сар бүр 4 сая төгрөг
  • Олимп/Паралимпоос мөнгөн медаль хүртсэн тамирчинд сар бүр 3 сая төгрөг
  • Олимп/Паралимпоос хүрэл медаль хүртсэн тамирчинд сар бүр 2 сая төгрөг
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд сар бүр 2 сая төгрөг
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд сар бүр 1 сая төгрөг
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшуулал сар бүр олгодог байна.

Түүнчлэн 2023 оны дөрөвдүгээр сарын Засгийн газрын хуралдаанаар олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгасан байдаг.

Мөн олимп, дэлхийн медальтай тамирчин нас барсан тохиолдолд тухайн тамирчны эхнэр, нөхөр, хүүхэд хүсэлт гаргавал нэг жилд олгогдох урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгоно гэж заажээ.

Олимп, паралимпийн медаль хүртсэн тамирчдад олгодог нэг удаагийн урамшуулалын 

  • Алтан медаль - 120 сая төгрөг
  • Мөнгөн медаль - 60 сая төгрөг
  • Хүрэл медаль - 30 сая төгрөг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 14 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 14 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 17 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 17 цагийн өмнө
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 17 цагийн өмнө
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 18 цагийн өмнө
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 18 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 19 цагийн өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ 20 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА 22 цагийн өмнө
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ 23 цагийн өмнө
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 2026/10/02
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД БАЙРШУУЛЛАА 2026/10/02
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/10/02