БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

СУРРОНЫГ 18, СКҮҮТЭРИЙГ 16-ААС ДЭЭШ НАСНЫХАН УНАХ ЭРХТЭЙ БОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГЖҮҮЛХЭЭР ЯРИГДАЖ БАЙНА


Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар цахилгаан скүүтер, суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийг судалж, эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. 

2023 онд суррон, скүүтер төрлийн тээврийн хэрэгсэл холбогдсон 60 (скүүтер 28, суррон 32) осол бүртгэгдсэн бол 2024 оны эхний долоон сарын байдлаар унадаг дугуй, скүүтер, сурронтой холбоотой 241 зам тээврийн осол бүртгэгдсэний 229 буюу 95 хувь нь нийслэлд гарсан байна. Суррон болон скүүтер, унадаг дугуйтай холбоотой зам тээврийн ослын улмаас 121 хүн гэмтжээ

Дээрх төрлийн тээврийн хэрэгслийн олон улсын болон дотоодын нөхцөл байдал хууль эрх зүйн зохицуулалтыг судалж, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлуулах болон Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг санал дүгнэлтийг гаргаад байна.

Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэх, түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил, осол гэмтлээс өсвөр насны хүүхэд, залуучууд, иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээврийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дотоод хэргийн их сургууль, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо ТББ, цахилгаан скүүтер, суррон дугуйн худалдаа, түрээслүүлэгч байгууллагын төлөөлөл болон Ажлын хэсгийн гишүүд оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр Н.Мягмар: "Хэрэв сурроныг мотоциклийн төрөлд оруулж батлах юм бол 18 нас хүрсэн хүн л унахыг зөвшөөрнө. Скүүтерийг мопедын төрөлд оруулах юм бол 16 нас хүртэл хүн унах боломжтой. Ингэхдээ хамгаалах хэрэгсэлтэй, замын хөдөлгөөний дүрмийн дагуу явах ёстой гэдэг шаардлага тавина. Гэхдээ энэ бол саналын түвшинд явж байна." гэж мэдээлэв



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 5 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 8 цагийн өмнө
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 8 цагийн өмнө
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 9 цагийн өмнө
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 10 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 11 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 11 цагийн өмнө
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 12 цагийн өмнө
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 13 цагийн өмнө
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо Өчигдөр
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 2026/10/21