БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй

Г.Оюунтуяа
17 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд гэр болон орон сууцны хороолол дундах 90 байршилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ил, далд зогсоолуудыг шинээр төлөвлөж, хийнэ. Ингэхдээ иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан эхний ээлжийн 40 байршилд ажлыг эхлүүлэхээр дүүрэг тус бүрд үе шаттай ажиллаж байна. Тодруулбал, өнөөдөр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон Сүхбаатар, Хан-Уул дүүргийн холбогдох албаныхан авто зогсоол барих шаардлагатай байршлуудад ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Чонон бүрт төв” орчимд нэгдсэн, цэгцтэй авто зогсоол байхгүйн улмаас явган хүн болон тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломжгүй байдаг. Мөн тус байршил нь хотын төвийн гол гудамж замуудын нэг төдийгүй сургууль орчмын бүс тул түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Иймээс иргэдийн санал хүсэлтээр тус байршлын 1800 ам метр талбайд ил авто зогсоол барихаар төлөвлөж байна. Тодруулбал, “Чонон бүрт төв”-ийн зүүн талд ил зогсоол барьж хаалт хийн цэгцлэх нь зөв бол тухайн төвийн урд талын зам дагуух зогсоолыг өөр төлөвлөлтөөр төлөвлөх нь зүйтэй гэдгийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тодотгов.

Мөн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Лавай зах орчмын орон сууцны хотхонууд хоорондоо нягт байрладаг тул багахан гарсан талбайгаа авто зогсоол болгосон ч хүрэлцээ муутай байдаг. Мөн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн хүрэлцээ багатай. Иймээс орон сууцны хотхонууд дундах авто зогсоолуудыг нэгтгэн тус захын хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайд шилжүүлж, их багтаамжийн зогсоол барих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл одоо байгаа орон сууцны хотхонууд дундах авто зогсоолуудыг шилжүүлснээр хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн хүрэлцээг давхар нэмэгдүүлэх боломжтой болно. Гэсэн хэдий ч дур мэдэн шийдвэр гаргалгүйгээр тухайн орчмын оршин суугчдын саналыг авч нэгтгэхийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тус хорооны Засаг дарга Э.Насан-Очирт үүрэг болголоо.

Түүнчлэн Улаанбаатар хотод байрлах ил зогсоолуудын ердөө долоон хувь нь төлбөр авдаг гэсэн судалгаа гарсан. Иймээс зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд цэгцлэх, журамлах ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг албаныхан хэлж байсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дэлхийн эгдүү MZINHO 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлнэ 1 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 16 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа 16 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй 17 цагийн өмнө
Г.Занданшатар: Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал болох 500 сая төгрөгийг гардуулан өглөө 19 цагийн өмнө
​ОЙН ТҮЙМЭР 77.1 ХУВИАР ӨСЧЭЭ 20 цагийн өмнө
3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ 20 цагийн өмнө
ТЭЦ-5 төслийн н түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 4 оролцогч саналаа ирүүлжээ 21 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 22 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 23 цагийн өмнө
ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад дотоод, гадаадын 8 ААН оролцлоо 23 цагийн өмнө
Уул уурхайн компаниудад хөрөнгө оруулалт хийнэ хэмээн 2,6 тэрбум төгрөг залилжээ 23 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Фронт хэмээх Энгэлийн Бадам” номын нээлт болно Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
НИЙТИЙН ЭДЭЛБЭРИЙН ГАЗРЫН ТОО ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, БҮРТГЭЛЖҮҮЛЭХ, ТОХИЖУУЛАХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр их эрсдэлтэй 3 аймаг, маш их эрсдэлтэй 19 сум байна Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ 94.1 ХУВЬТАЙ БАЙНА Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна Өчигдөр