БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч түншүүдийг /2025-06-30/ хүлээн авч уулзлаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар олон улсын харилцааны ээдрээтэй, талцал хуваагдлаас үүдэлтэй эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны хөгжилд тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад шударга, ил тод, хариуцлагатай ажиллахаа илэрхийллээ. 

Монгол Улс тогтвортой, найдвартай гадаад орчин бүрдүүлэхэд анхаарч буйг тодотгоод, Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана гэж мэдэгдлээ.

Урт хугацаанд тогтвортой хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийнхний санал хүсэлтийг сонсож, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, иргэд, түнш, хөрөнгө оруулагч зэрэг бүхий л талд харилцан ашигтай байдлыг бий болгохын төлөө ажиллахаа илэрхийлэв. Гадаад нөхцөл байдал, түүхий эдийн үнэ буурсантай холбогдуулан төрийн зардлыг бууруулах, төрийн бүтцийг оновчтой болгож “тоо биш чанарт” суурилсан шинэчлэл, төсвийн тодотгол хийхээр Засгийн газрын зүгээс зорьж буйг онцоллоо.

Монголын залуус олон улсын спорт, оюуны тэмцээнд амжилт үзүүлж буйг дурдан, ирээдүй өөдрөг байгааг тэмдэглэв. Тухайлбал, “3x3” сагсан бөмбөгийн дэлхийн аваргад Монголын охид мөнгөн медаль хүртсэн, цахим спортын “MongolZ” баг хоёрдугаар байр эзэлсэн, мөн монгол охин шатрын дэлхийн аваргад амжилттай оролцсон тухай жишээг  дурдсан юм. 

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх бага хурлуудыг өнгөрсөн сард Монгол Улсад амжилттай зохион байгуулсныг тэмдэглэн, удахгүй Улаанбаатарт болох “Монголын Эдийн засгийн форум”, “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д төлөөлөгчдийг урьж, өргөнөөр оролцохыг уриаллаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын төгсгөлд “Манай хамтын ажиллагааны амжилт бол харилцан итгэлцэл, түншлэл дээр тогтдог. Энх тайван, хөгжил дэвшил, найрамдалт харилцаандаа үнэнч байж, хамтдаа урагшлахыг уриалж байна” гэж хэллээ. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгана 2 минутын өмнө
“УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ӨДӨРЛӨГ” УЛС ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА 1 цагийн өмнө
Ж.Галбадрах: Хэрэв намайг төслөө сонгох уу? Гишүүнээ сонгох уу? гэвэл би төслөө сонгоно 3 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хурал болж байна 3 цагийн өмнө
ОБЕГ: СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН 3 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 1 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 3 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил 80 хувьтай байна 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 мянгыг давжээ 4 цагийн өмнө
ЦЕГ: ӨНГӨРӨГЧ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРООСОН ГЭХ 2 ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЛЭЭ 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Түүх, өв соёл- 390” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 7 цагийн өмнө
П.Наранбаяр сайд үүрэг гүйцэтгэгч байхдаа хууль зөрчин “Шинэ Монгол” дээд сургуулийг их сургууль болгожээ 20 цагийн өмнө
ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
ХЗБХ: Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 21 цагийн өмнө
Ж.ЧИНБҮРЭНГИЙН SOS БУЮУ УЛААНБУРХАНЫ ДАРХЛААЖУУЛАЛТ 21 цагийн өмнө
Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй 21 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс арилжжээ 22 цагийн өмнө
Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ 22 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Болормааг томиллоо 23 цагийн өмнө
Налайх дүүрэгт эрчим хүч, дулаан, авто замын ажлуудаас гадна хуучны орон сууцуудыг шинэчлэх шаардлагатай гэв 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай 23 цагийн өмнө