БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Орос, Украин цэргүүдийн цогцос, барьцаат хүмүүсийг солилцох ажиллагаа 2025 оны зургаадугаар сарын 9 эхэлжээ

С.Жамъяаннацаг
2025/06/11

2025 оны 6 дугаар сарын эхээр Орос, Украин хоёр Стамбул хотноо байгуулсан хэлэлцээрийн дагуу хүмүүнлэгийн чиглэлийн чухал ажиллагаануудыг хэрэгжүүлж эхэллээ. Уг хэлэлцээр нь хоёр талын хоорондын зөрчил үргэлжилж буй энэ үед амь үрэгдсэн болон олзлогдсон цэргүүдийн асуудлыг шийдвэрлэх, хүмүүнлэгийн зарчмыг баримтлах зорилготой байв.

 2025 оны 6 дугаар сарын 6-нд Оросын тал 6,000 украин цэргийн цогцсыг Украинд шилжүүлэн өгөх ажиллагааг эхлүүлсэн байна. Уг ажиллагаа нь барьцаалагдсан, 25 наснаас доош, шархадсан болон ноцтой өвчтэй хүмүүсийг харилцан солилцох нөхцөлтэйгээр явагдаж байсан юм. Энэ хүрээнд эхний ээлжинд 640 хүний нэр бүхий жагсаалтыг Украины талд хүргүүлсэн байна. Гэвч Украины тал цогцос хүлээн авах болон барьцаат хүмүүсийн солилцоог гэнэт тодорхойгүй шалтгаанаар хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ нь хэлэлцээрийн хэрэгжилтэд түр саад учруулсан ч ажиллагаа цааш үргэлжилсэн юм.

 Удалгүй, 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Стамбулын тохиролцооны хүрээнд Орос, Украин хоёр харилцан олзлогдсон цэргүүдээ солилцох ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн талаар талуудын холбогдох байгууллагууд мэдээлэв. Энэхүү ажиллагаа хэд хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд голчлон 25 наснаас доош, шархадсан болон хүнд шархадсан цэргүүдийг хамарч байна.

 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлснээр, энэ ажиллагаа маш нарийн төвөгтэй хэлэлцээний үр дүнд хэрэгжиж буй бөгөөд өдөр бүр үргэлжилж буй яриа хэлэлцээрүүдийн дүнд амжилтад хүрч байгаа гэдгийг онцолсон. Тэрбээр “Аюулгүй байдлын үүднээс нарийн мэдээлэл өгөх боломжгүй байгаа” хэмээсэн байна.

 ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Москва, Киев хоёр ижил тооны олзлогдсон цэргийг харилцан чөлөөлсөн бөгөөд Оросын цэргүүд одоогоор Беларусийн нутаг дэвсгэр дээр түр байрлаж, удахгүй нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр эх орондоо буцахаар төлөвлөж буй аж.

 Мөн Украины Олзлогдогсдын асуудал хариуцсан зохицуулах штаб байр сууриа илэрхийлж, “Истанбулын хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй хүмүүнлэгийн ажиллагаанууд бүрэн хэмжээнд хэрэгжинэ гэдэгт найдаж байна” гэж мэдэгдсэн юм


1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Шинэ мэдээ
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 12 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 14 цагийн өмнө
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 14 цагийн өмнө
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 16 цагийн өмнө
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 17 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 17 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 17 цагийн өмнө
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 19 цагийн өмнө
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 20 цагийн өмнө
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 20 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо Өчигдөр
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 2026/10/21