БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Тэмүүлэн: Эдийн засгийн эрх чөлөөний бодлогыг дэвшүүлэн Ерөнхий сайдад өрсөлдлөө

Г.Оюунтуяа
2025/06/10

Өчигдөр МАН-ын бага хурал болж Монгол улсын 33 дахь ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулсан билээ. Ерөнхий сайдад УИХТГ-ын дарга Г.Занданшатар болон хурлын заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарыг нэр дэвшүүлж, 67,84 хувийн саналаар Г.Занданшатарын дэмжсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийн цахим хуудсандаа дараах мэдээллийг нийтэлжээ. Тэрээр,

"Эдийн засагт нүүрлэж буй хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах нь энэ цагийн хамгийн чухал асуудал болж байна. Энэ ч үүднээс бодит өөрчлөлт, үр дүн авчрах шийдэл бүхий ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БОДЛОГЫГ дэвшүүлэн МУ-ын Ерөнхий сайдад өрсөлдлөө.

Энэ цаг үед нэн яаралтай төрөө жижиглэж, төсвөө танах, том төслүүдийг эрэмбэлэн хойшлуулах, инфляци өдөөж буй импортын хэрэглээгээ хязгаарлах нь бодит алхам болохоор байна.

Харин эдийн засгаа тэлэх үүднээс иргэд, ААН, хувийн хэвшлээ дэмжиж, чөлөөт зах зээлийг эрхэмлэх, төрийн өмчит компаниудаа олон нийтийн болгон баялгийн болон орлогын дахин хуваарилалтыг татвар, нийгмийн даатгалын тогтолцоогоор шинэчлэх нь бодлогын шийдэл болохоо танилцууллаа.

Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй, ёс зүйтэй, эрүүл улстөр, үзэл санаанд суурилсан бодлогын өрсөлдөөнийг төлөвшүүлэхээр өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа. Итгэж дэмжин саналаа өгсөн намын хамт олон Та бүхэндээ талархал илэрхийлье.

Хамт өрсөлдсөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар танд амжилт хүсье. Таны тэргүүлэх Засгийн газар олон түмний хүлээлтэд нийцэн ажиллана гэж итгэж байна" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголын барилгачдын холбоодтой зөвшилцөх ажил үргэлжилж байна 19 цагийн өмнө
MGL-ИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ ТУЛААН БОЛНО 19 цагийн өмнө
"ТЭЦ III"-ын уулзвараас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ 20 цагийн өмнө
ЧАНСААГААР ТЭРГҮҮЛСЭН 8 БӨХӨД БАТЛАМЖ, МӨНГӨН ШАГНАЛ ГАРДУУЛНА 22 цагийн өмнө
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 23 цагийн өмнө
Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно Өчигдөр
Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, Финланд улсын жишгээр авто зам тавина Өчигдөр
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн хэрэг бүртгэгджээ Өчигдөр
С.Баярбилэг: Байт харвааны 18 морийг хулгайлж, төхөөрсөн хэрэгт дөрвөн этгээдийг шалгаж байна Өчигдөр
Наадам болон олон улсын тэмцээнд оролцох тусгайлан сургасан 18 адууг бүгдийг нь хулгайлан төхөөрчээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авчээ Өчигдөр
Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдов Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ Өчигдөр
Энэтхэгийн тэнгэрт эмгэнэл болов: Лондонг зорьсон 242 зорчигчтой онгоц хөөрөөд удалгүй осолджээ Өчигдөр
​П.Ганзориг: ААН-ын улсад төлөх татварын өр гурав дахин өссөн 2021 онд 1.2 их наяд байсан бол 2024 онд 3.6 их наяд болсон Өчигдөр
Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын санхүүжилт тийм ч бага биш дөрөв дахин нэмсэн Өчигдөр
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАМЖ НЭМЭГДЭЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдорж: Ахмадууд намайг дэмждэг тийм учраас ахмадуудтайгаа нийлж жагсана Өчигдөр
Тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьд хүрээд байна Өчигдөр