БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ВОЛЕЙБОЛЫН БАГ ТАМИРЧИД БАГИЙН СПОРТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА


Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн “Багийн спортыг дэмжих хөтөлбөр” нь олимпын наадмын хөтөлбөрт ордог багийн спортын төрлөөр хичээллэж буй, олон улсын болон тивийн хэмжээнд өрсөлдөөн үзүүлж буй тухайн улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй багийг тивийн болон Олимпын наадамд эрхээ авч оролцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг хөтөлбөр юм.

МҮОХ нь ОУОХ-ны жэндэрийн бодлогын дагуу Волейболын холбооны эрэгтэй, эмэгтэй багуудыг 2022-2024 онд тус хөтөлбөрт хамруулж нийт 100,000ам.долларын төслийн санхүүжилтийг авсан билээ.

Хөтөлбөрийн хүрээнд эрэгтэй баг Бүгд найрамдах Киргиз улсын Чолпо-Ата хотноо болсон “Challenge Cup 2022”-д бүтэн багаараа оролцож, 2 тамирчин Тайланд, Узбекистан улсын Үндэсний дээд лигт, мөн 2 тамирчин БНСУ-ын оюутны лигт легионер тамирчнаар урилгаар тоглох волейболын спортын хөгжилд бодит хувь нэмрийг оруулсан.

Мөн 2023 онд эмэгтэй, эрэгтэй Шигшээ багийн тамирчдыг Вьетнам улсын Ханой хотноо болсон “2023 оны Азийн эмэгтэйчүүдийн клубуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн” болон “Азийн волейболын холбооны эрэгтэйчүүдийн чэллэнжер тэмцээн”-д оролцуулахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд 4 жил тутам 1 удаа Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг “Ханжоу 2022” Азийн наадамд оролцох Шигшээ баг тамирчдын замын зардал болон байр, хоолны төлбөрийг хөтөлбөрийн хүрээнд бүрэн хариуцсан билээ.

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, П.Буяндэлгэр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Чингарьд болон төлөөлөл тамирчдыг хүлээн авч уулзан Эв санааны нэгдлээс төлбөрийн тооцооны үлдэгдэл 28,282 ам.долларыг Монголын волейболын холбоонд хүлээлгэн өгөв.

Уулзалтаар ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ-ноос багийн спортыг түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлж, цаашид волейболын спортын хөгжил, тамирчдын ур чадвар улам сайжирч Азийн наадам, Олимпын наадамд эрхээ авч оролцох түвшинд хөгжинө гэж найдаж байна хэмээн амжилт хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21