БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ГЭРИЙН БОР ХУЛГАНААС ТАРВАГАН ТАХЛЫН ӨСГӨВӨР ИЛРҮҮЛСЭН ТОХИОЛДОЛ БИЙ


Нийслэлийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин болон тарваган тахлаас урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комиссын/НОК/ шуурхай штабаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн/ЗӨСҮТ/ Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Л.Роломжав "Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу тарваган тахлын уушгины хэлбэрийн нэг тохиолдол гарвал ДЭМБ хоёр цагийн дотор нийтэд мэдээлэх шаардлагатай.

Тахал нь нянгаар үүсгэгддэг. Тарвага өвчих, бүүрэгт хазуулах, түүхий махыг залгиснаар ходоод, гэдэсний халдвар авах эрсдэлтэй.

Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд агаар дуслын замаар халдварладаг. Хот, суурин газруудад тарваган тахлын өвчин гарвал маш эрсдэлтэй.

Сүүлийн жилүүдийн ЗӨСҮТ-ийн тандалт мэдээгээр 15 аймгийн 75 сум тарваган тахлын өндөр идэвхтэй байна. Өөрөөр хэлбэл тарвага болон бүүргүүдийн хооронд тахлын өвчлөл гарах эрсдэл өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Манай улсад сүүлийн арван жилд тарваган тахлын 23 тохиолдол бүртгэгдсэнээс 9 хүн нас барсан. Тарваган тахлаар өвчилсөн хүмүүсийг насны байдлаар авч үзвэл 15-24, 30-35 насны эрэгтэйчүүд.

Иргэд шинэ жил, цагаан сарын үеэр хөлдөөсөн тулам авчирч өвчих явцдаа халдвар авсан тохиолдол бий" гэж мэдээлэв.

Зөвлөмж:

  • Хөдөө, хээр явахдаа хөдөлгөөн нь удааширсан буюу өвчилсөн байх магадлалтай, үхсэн тарвага, зурам, мэрэгч амьтантай ойртохгүй байх хэрэгтэй. Тарваган тахлыг дамжуулдаг мэрэгчүүд байдаг. Тухайлбал Замын-Үүдэд гэрийн бор хулганаас тарваган тахлын өсгөвөр илрүүлсэн байдаг.
  • Тарваганы дошноос хол суух
  • Тарвагатай ойртоогүй мөртлөө бүүрэг үсрээд халдвар авсан тохиолдол бий.
  • Тарваганы түүхий, шүүрхий бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзаарай гэж зөвлөлөө.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 3 минутын өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 10 минутын өмнө
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 59 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 1 цагийн өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 1 цагийн өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 5 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 6 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 22 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 23 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06