БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЁС ЗҮЙГЭЭРЭЭ МАНЛАЙЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРБААТАР

Г.Оюунтуяа
2025/05/06

Баярмагнайн Баярбаатар УИХ-д МАН-аас сонгогдсон жагсаалтын 18 гишүүний нэг.  Эрх зүйч мэргэжилтэй, Шихихутаг хууль зүйн дээд сургуулийн магистр. Улс төр судлалын докторант.

УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон ч УИХ, Төрийн ордон түүний хувьд цоо шинэ орчин биш. 2003 онд Шихихутаг дээд сургуулийг төгсмөгцөө УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн туслахаар ажлын гараагаа эхэлсэн.


2011 он хүртэл 8 жил УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргын шадар туслах, УИХ дахь МАН-ын бүлэгт ахлах референтээр ажилласан туршлагатай нэгэн. Ер нь бол хорь гаруйхан наснаасаа өдий хүртэл улс төрийн ажил хийсэн далд фронтын туршлагатай  улстөрч .

Дөнгөж УИХ-ын гишүүн болмогц нь  УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар сонгож, 126 гишүүний ёс зүйг сахиулах хариуцлагатай албыг хариуцуулсан.

Намдаа сайн танигдсан ч хувь хүн, гэр бүлийн хувьд нууцлагдмал, битүү улстөрч.

Ардын жүжигчин Чаминчулууны бага хүү гэдгээс өөрөөр мэдээлэл бага. Аав Баярмагнай нь МАН-ын төв аппаратад 1995 оноос хойш 20-иод жил бичиг хэргийн эрхлэгч, улс төрийн ахлах ажилтнаар ажилласан МАН- ахмад ажилтан.


Харин эхнэр нь  Амгаа зааны охин, Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дууч Ширмэнтуяа. Тэд 2 охин нэг хүүтэй. Том охин нь 2018 оны Азийн мисс Ц.Аззаяа.



Бага хүү Намхай нь Амгаа өвөөгийнхөө  удмыг арлын оронд үргэлжлүүлэхээр Японы сүмогийн сургуульд сурдаг мэдээлэл бий.

Урлагийн гэр бүлд өсч хүмүүжсэн ч аавынхаа итгэл үнэмшлийг үргэлжлүүлэн МАН-д 20 гаруй жил зүтгэж ёс зүй, хариуцлагаараа УИХ-ын 126  гишүүнийг манлайлах үүрэг хүлээсэн Б.Баярбаатарыг онцлон фокусаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ 23 цагийн өмнө
ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН”-ий хүрээнд хоршоо байгуулж, зээл авсан иргэд, малчид зээлийн эргэн төлөлтөө хийж эхэллээ 23 цагийн өмнө
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ын ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА Өчигдөр
ИРЭХ 7 ХОНОГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД Өчигдөр
“Playtime” наадмын үеэр хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй асуудал гарлаа Өчигдөр
Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо Өчигдөр
Б.Бат-Эрдэнэ: Т.Доржханд сайд П.Наранбаярыг өмөөрч ЗГ-аас гарна гэж байвал энэ нь шантааж гэсэн үг Өчигдөр
Н.Мөнхнасан: Энэ жил манайх ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад орсонгүй анх удаа завсарлаж үзлээ Өчигдөр
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
Шагналын ялгаварлалт уу? улстөржилт үү? Өчигдөр
Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Ерөө голд 41 настай эрэгтэй живж амиа алджээ Өчигдөр
Өчигдөр “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл бүртгэгджээ Өчигдөр
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна Өчигдөр
ӨНӨӨДӨР: "Монгол дархан: Өв урлахуй" тусгай үзэсгэлэнг нээнэ Өчигдөр
"Ливерпүүл"-ийн довтлогч Диогу Жота ослоор амиа алджээ Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр