БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Г.Оюунтуяа
2025/04/28

Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр (2025.04.28) 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулах хүндэтгэлийн ёслол болов.

Энэхүү хүндэтгэлийн ёслолд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, 2016-2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын даргаар ажиллаж байсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцлоо.


Парламентын түүхэнд холбогдох энэхүү үйл явдлыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Хаврын адаг сарын шинийн нэгний, Дашнямтай билигт сайн өдөр тохиож байгааг тэмдэглээд “Орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын 10 дахь даргаар сонгогдон ажиллаж байсан Миеэгомбын Энхболд даргын хөрөг зургийг Төрийн ордонд хүндэтгэн байрлуулж байна. Энэ ёслолын арга хэмжээний эзэн Миеэгомбын Энхболд Та бол Улсын Их Хуралд 4 удаа сонгогдож, 2012-2016 онд Улсын Их Хурлын дэд даргаар, 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан туршлагатай парламентч бөгөөд энэ цагийн парламентын түүхэнд тодоор тэмдэглэгдэх гавьяатай хүн. М.Энхболд дарга бол ардчилал, өөрчлөн байгуулалт эхэлсэн 1990 оноос МАН-д элсэн орж намын бүх шатны сонгуульт албан тушаал хашиж, тус намын даргаар 2 удаа сонгогдон ажилласан төдийгүй Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд, Ерөнхий сайдын албыг хашиж ирсэн, төв шударга, төлөв тулхтай улс төрч юм” гэлээ.


Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд нь гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох байгууллагыг тэргүүлэн ажиллахдаа хүний хөгжлийг тэргүүнд тавьж, эдийн засгийн үр шимийг хүн бүрд хүртээхэд ихээхэн анхаарч ажилласан болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцлов. Тухайлбал хүүхэд, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт “Шинэ гэр бүл”, ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай”, “Эрүүл монгол хүн”, “40000 мянган айлын орон сууц” зэрэг хөтөлбөрийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм. Ахмад настан, алдар цолны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрүүдийг гаргаж байсныг тэмдэглэлээ. “Эрчим хүч” нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьж байгуулан сумын төвүүдийг эрчим хүчээр хангах, зогсонги байдалд байсан “Мянганы зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж аймгийн төвүүдийг авто замаар холбох, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барих эхлэлийг тавьсан зэргийг онцлон дурдлаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Шинэ цагийн парламентад ёсыг хөгжүүлэхэд оруулсан хүчин зүтгэлийн тань гэрч болж, эрхэм Таны хүндэт хөргийг Төрийн ордонд байрлуулж байна. Танд болон таны гэр бүлд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Соёл-Эрдэнэ: Бид нарийг яг шоронгийн хоригдол шиг авч ирсэн 1 цагийн өмнө
“Хөрөнгө оруулж шагналаа аваарай” гэх группт нэгдэж 29 сая төгрөг залилуулжээ 1 цагийн өмнө
Биеэ авч явах чадваргүй үед нь цагдаа байна гэж итгүүлэн залилжээ 1 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно 1 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байгаа тул иргэн бүр сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2 цагийн өмнө
Жонни Деппын экс эхнэр Амбер Херд дахин ээж болжээ 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн шинэ эрин эхэлж байна 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Сэлэнгийн Ерөө суманд гарсан түймэр 15 дахь өдрөө үргэлжилж байна 4 цагийн өмнө
З.Санждоржийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан гэж үзэн 9 жил 6 сар хорих ял оноожээ 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно 6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 19 цагийн өмнө
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно 21 цагийн өмнө
ЛеБрон Жеймс 11,660+ довтолгоогоо амжилтгүй болгожээ 21 цагийн өмнө
Э.Анхбаяр: ​Нийтдээ 11 аймагт Улаанбурханы тохиолдол бүртгэгдээд байна 22 цагийн өмнө
Бага насны хүүхдийг "гар утсаараа яриулаач" гэж хуурч, дээрэмдээд гавлаад үлдээжээ 23 цагийн өмнө
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан 300 орчим иргэд спортын 8 төрлөөр өрсөлдлөө Өчигдөр
“Өсвөр үеийнхнийг "сонсъё, ойлгоё" нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа Өчигдөр
Ж.Цогтсугар: “Монгол эр хүнд итгэ” үндэсний хөдөлгөөн өрнүүлнэ Өчигдөр