БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ч.Лодойсамбуу: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага бий

Г.Оюунтуяа
2025/04/02

Улсын Их Хурлын даргын 91 дүгээр захирамжаар байгуулагдсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хурал өчигдөр /2025.04.01/ боллоо.

Тус хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу даргалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, С.Лүндэг, Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Б.Батбаатар нар оролцлоо.

 

Хурлын эхэнд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс гаргасан хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, эрх зүйн орчинтой холбоотой судалгааг хуульч, зөвлөх П.Эрхэмбаяр танилцуулав. Энэ талаар гишүүд санал солилцож, асуудлын хүрээнд харилцан зөвлөлдлөө.


Ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага бий гэдгийг тодотгов. Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа ардчиллыг бэхжүүлэх суурь асуудалд илүү анхаарч, эрсэдлийг тооцоолох нь чухал гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа хэвлэл мэдээллийн салбар өөрийн гэсэн зохицуулалт байхгүй. Нөхцөл байдлаас шалтгаалаад үүнийг төр хийж байгаа талаарх асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан мэдээлэл авах үйл ажиллагааг илүү нээлттэй болгох нь зүйтэй гэлээ. Түүнчлэн тус ажлын хэсгээс хуулийн үзэл баримтлал дээр илүү төвлөрөн асуудлыг тал талаас нь шинжлэн судалж, дахин хэлэлцэх нь зүйтэй гэж тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Алтангэрэл: “Сэлбэ сэргэлт” төслийн зураг төслийг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар 2021 онд хийсэн 2025/04/04
А.БАЯР: ЗҮРХ СЭТГЭЛЭЭСЭЭ ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛНЭ ГЭСЭН ҮЗЭЛ БОДОЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ ХҮҮХЭД, БАГАЧУУДЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ЧУХАЛ 2025/04/04
Зөвшөөрөлгүй долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоолоо 2025/04/04
Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025/04/04
Тайланд руу зорчих иргэд заавал хилийн хуудас бөглөдөг боллоо 2025/04/04
​ МАН УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэг, Б.Баярсайхан, Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг нарыг УЗ-өөс чөлөөллөө 2025/04/04
ШҮҮХ: “Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө 2025/04/04
Т.МӨНХСАЙХАН: ЭМЧ НАРЫН НЭР ТӨР, БИЕД ХАЛДАХ БАЙДАЛ ГАЗАР АВСНЫГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА 2025/04/04
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 328 болж, гол төлөв 10-14 насны хүүхдүүд уг өвчнөөр халдварлаж байна 2025/04/04
Японд нярай хүүхдийг аюулгүй орхих “Baby box” ажиллаж эхэлжээ 2025/04/04
Цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэнэ 2025/04/04
“Магнит Импорт” компанийн хуурай хольцын үйлдвэрийг нүүлгэн шилжүүлнэ 2025/04/04
Олон жил гацсан бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажлыг эхлүүллээ 2025/04/04
ӨНӨӨДӨР: "Тусгаар тогтнол" шүлгийг 3333 сурагч төв талбайд уншина 2025/04/04
ӨНӨӨДӨР ”ХАНШ НЭЭХ ӨДӨР” 2025/04/04
Улаанбаатарт өдөртөө 7 хэмийн дулаан байна 2025/04/04
Хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн 2025/04/04
Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина 2025/04/03
Барилгын ажил хийж байсан 51 настай иргэн унаж, гэмтжээ 2025/04/03
ХЭҮК: С.Шаарийбууд Малайзаас олгох нөхөн төлбөрийн тусгай баталгаажуулах данс нээгдсэн 2025/04/03