БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс засал эмчилгээг орон нутагт нэвтрүүллээ

Т.Оюундарь
Өчигдөр

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө 7 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

May be an image of 2 people and hospital

Тус тасгийн эмч нар алсын дуудлагаар хөдөө орон нутагт ажиллаж, яаралтай тусламж үзүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхжуулан, хамтарсан үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээ хийж буй юм.

May be an image of bone and xray

Уг ажлын үр дүнд Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Говь-Алтай, Булган аймгийн эмнэлэгт цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээ хийж эхэлснээр орон нутгийн иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлж, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ачаалал, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой ажил болсон билээ.

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч нар 2023 онд 14 удаа алсын дуудлагаар ажиллаж, орон нутгийн 12 иргэнд мэс засал эмчилгээ хийсэн бол, 2024 онд 28 удаагийн үйл ажиллагаагаар нийт 27 иргэнд мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.

Тасгийн хамт олон цаашид цээжний дурангийн мэс засал эмчилгээг түлхүү хийх, энэхүү эмчилгээний арга технологийг нутагшуулах, нийслэл болон орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлээр сургаж чадавхижуулахад анхаарах зэрэг зорилтот томоохон ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

May be an image of 7 people and hospital


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаагаар урьдчилсан байдлаар 44 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ 9 цагийн өмнө
МУГД С.Тулга Узбекистан Улсын шигшээ багийг дасгалжуулна 10 цагийн өмнө
БИТҮҮН: Дуусаж буй жилийг дугуйлан үдэж, шинэ жилийг угтан авах бэлтгэл хийх өдөр 12 цагийн өмнө
Улаанбаатар хотын уулзваруудыг бүрэн камержуулж, мэдээллийг нэгтгэн, боловсруулалтыг хиймэл оюун ухаанаар хийж байна 12 цагийн өмнө
Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна 13 цагийн өмнө
Сар шинийн баяраар 947 автобусаар иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Уяачдад улсын цол хүртээлээ Өчигдөр
ТАНИЛЦ: Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Цагдаад шалгуулахаас зайлсхийж, хүч хэрэглэсэн гэх жолоочийг шалгаж байна Өчигдөр
Нийслэлийн ЕБС болон эрүүл мэндийн байгууллагуудад 500 мянган амны хаалтыг хүлээлгэн өглөө Өчигдөр
Хотоос гарах орон нутгийн дугаартай машины тоо нэмэгджээ Өчигдөр
У.Шинийннэгэн: Хичээл зүтгэл хүнийг голдоггүй учраас өөрийн хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээдэг Өчигдөр
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна Өчигдөр
МҮБХ: Нэрэмжит барилдаануудыг чансааны оноо өгөх барилдаанд оруулж тооцно Өчигдөр
ТАНИЛЦ: Сурагчдын өвлийн амралтын хуваарь Өчигдөр
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмж Өчигдөр
ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс засал эмчилгээг орон нутагт нэвтрүүллээ Өчигдөр
Өнөөдөр сар шинийн бөхийн барилдаан эхэлнэ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна Өчигдөр
ХӨСҮТ: Монгол-Оросын 3-р сургуулийн багш, сурагч, ажилчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт яаралтай хамрагдана уу Өчигдөр