БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БЗД-д бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа


Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа хэмээн ХӨСҮТ мэдээлэв.

Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулга хийж, шаардлагатай санхүүгийн тооцооллыг гаргаж, шийдвэрлэхийг  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд өчигдөр (2025.02.05) даалгасан.

2024 оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэж, гурав нь батлагдаж, нэг нь нас барсан байна. Ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагт багтаан хамруулж, хамар залгиурын үзлэг хийсэн. Нийт 45 хамар залгиурын үрэвсэлтэй хүнийг илрүүлж, эрүүлжүүлсэн. 78 хүнээс сорьц авч шинжлэн эрсдэлгүйг тогтоожээ.

Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй, 1994 оноос таван удаагийн нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалт хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийг хамруулж, хамралтын хувь 90-96 хувьтай байна.

Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байна.

Менингококкт халдвар нь дөрвөн төрлийн нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах, халууны эмэнд буухгүй байх, богино хугацаанд дахин өндөр халуурах, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл ноомой болох, царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа 0 минутын өмнө
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 2 цагийн өмнө
Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял шийтгэжээ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй 7 цагийн өмнө
Х.Нямбаатар сонордуулга гаргажээ. 7 цагийн өмнө
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ 7 цагийн өмнө
Халиун бугын эврийг тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатар марафон 2026” талаар мэдээлэл өгнө 8 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА Өчигдөр
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна Өчигдөр
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Өчигдөр
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ Өчигдөр
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно Өчигдөр
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА Өчигдөр
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ Өчигдөр