БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ПУТИНИЙГ ТЭВЭРЛЭЭ ГЭЖ ШҮҮМЖЛҮҮЛСЭН ЭНЭТХЭГИЙН ЕРӨНХИЙ САЙД УКРАИНД АЙЛЧИЛНА


Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Украинд айлчлах болсон талаар албаны хүмүүс мэдээлсэн байна.

Тус улсын Гадаад хэргийн яам наймдугаар сарын 19-ны өдөр мэдэгдэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн урилгаар Моди ирэх баасан гарагт буюу наймдугаар сарын 23-ны өдөр айлчилна гэжээ.

Моди хэдэн долоо хоногийн өмнө Украины дайн эхэлснээс хойших анхны ОХУ дахь айлчлалаа хийсэн. Түүнийг Путинтэй уулзаж, тэвэрснийг нь Киев шүүмжилсэн байдаг.

Зеленский тус айлчлалын талаар “Дэлхийн хамгийн том ардчилсан улсын удирдагч ийм өдөр дэлхийн хамгийн их цус урсгасан гэмт хэрэгтнийг тэвэрч байгааг харахад урам хугарч байна” гэж байсан юм

Дайн эхэлсэн цагаас хойш Моди хэд хэдэн удаа зогсоохыг уриалсан ч ОХУ-ын довтолгоог зэмлэн буруушаагаагүй байна. Мөн Энэтхэг НҮБ-аас Украины асуудлаар гаргасан бүх тогтоолд түдгэлзсэн санал өгсөн билээ.

Цэргийн техник хэрэгслийн хувьд Энэтхэг Кремлиэс ихээхэн хамааралтай хэвээр байгаа. Мөн Энэтхэг ОХУ-ын түүхий нефтийг хөнгөлөлттэй үнээр худалдан авч буйгаа нэмэгдүүлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 8 цагийн өмнө
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 8 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 9 цагийн өмнө
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 10 цагийн өмнө
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 11 цагийн өмнө
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 13 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна 17 цагийн өмнө
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО Өчигдөр
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө Өчигдөр
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой Өчигдөр
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна 2026/11/16
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна 2026/11/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа 2026/11/16
​ Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх НИЙТИЙН ТӨВ-өөс Цахим орчинд хүүхдээ хамгаалах талаар уриаллаа 2026/11/16
Халамжийн тэтгэвэр 600 000 төгрөг болно 2026/11/16
ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ХЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/16
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД “ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/11/16