"Хэро интертайнмент"-ийн найруулагч Б.Баатарт энэ сарын 25-наас эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд өмгөөлөгчид нь түүний хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг эсэргүүцэж шүүхэд хандсан байна. Энэ хүсэлтийг 10-р сарын 1-ний пүрэв гарагт хэлэлцэхээр товложээ.
Б.Баатарыг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах" гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад байгаа билээ.